Би аз жаргалтай төгсгөлд итгэдэг

5.1K 445 104
                                    

(Төгсгөлийн хэсэг)

Бэкхёны талаас

Аавын хагалгаа амжилттай болж сар гаран сэргээн засах эмчилгээ хийлгэж овоо сайжирсан болохоор би яаравчлан байж солонгост ирээд байгаа минь энэ билээ.

Инчоны онгоцны буудал дээр буухад энэ жилийн анхны цас том том ширхэгтэйгээр дээрээс будрах нь цаанаа л нэг сайхан байх ажээ. Би онгоцны буудлаас гарч ирэн машин хөлсөлж шууд эмнэлэгийн зүг хөдөллөө.

2 сар түүнээс хол байхдаа би байнга Гү эмчтэй холбоотой байж түүний биеийн байдлыг асууж байсан болохоор түүнтэй уулзана гэхээс тэсэн ядаж байлаа. Учир нь Инёон миний нэрийг хэлсэн гэсэн. Намайг хармагцаа санасан гэж хэлээд тэвэрвэл ч...

Би эмнэлэгт орж ирмэгцээ хэдий эхлээд Инёон дээр ормоор байсан ч өөрийгөө барьсаар Гү эмчийн өрөөнд эхэлж орлоо. Гү эмч намайг хармагцаа инээмсэглэн: 2 сар хараагүй байсан чинь өндөр болчихсон ч юм уу? хэмээн надаар даажигнахад би инээмсэглэн түүний урд байх сандал дээр суулаа.

Гү эмч надад ногоон цай аягалж өгөөд: Чамайг байхгүй хоёр сарын хугацаанд Инёон бараг л хэвэндээ байсан гэхэд болно. Гэхдээ зарим үед хэдхэн секунд ухаан орж чиний оронд ирсэн дадлагын охины хэн болохыг асууж, бас заримдаа чиний нэрийг хэлдэг байсан. Гэхдээ түүний ухаан сэргэх үе нь 5 секундээс хэтэрч байгаагүй. Магадгүй энэ сайны дохио байж болох юм гэж хэлэхэд би дотроо түүнийг харахаар яарч байлаа.

Гэтэл Гү эмч энийг ажигласан бололтой инээмсэглээд: За тэгвэл Инёон дээр хамт орох уу гэхэд би сая л Инёонд авсан цэцгээ машинд орхичихсоноо санав.

Би: Гү эмчээ би гялс машин руугаа явчихаад ирье. Инёонд авсан цэцгээ мартчихаж гэхэд тэрээр инээмсэглэсээр: За тэгвэл тэг дээ. Би өөр өвчтөнүүдээ үзэж байя гэхэд нь би инээмсэглэсээр машин руугаа гүйлээ.

Би Инёонд зориулж авсан лаванда цэцгээ машинаасаа авчихаад тэнгэр лүү харвал цас ороод дууссан бололтой гадаа тогтуун бөгөөд намуухан болжээ. Би гүйхээрээ тасагт орж ирэхэд нэг охин намайг мөргөн хажуугаар гүйхэд би цэцгийн баглаагаа алдчихав. Би газраас цэцгээ авч нөгөө охины араас муухай харан "Аятайхан явахад яадаг юм бэ?" гэхэд тэрээр намайг тоолгүй гүйсээр Инёоны өрөө рүү яваад орчих нь тэр.

Нэг юм болохгүй байгаа мэт санагдахад би аль болох хурдан алхсаар Инёоны өрөөны үүдэнд ирэхэд Гү эмч түүний орны өмнө зогсож байх бөгөөд бугуйн цаг руугаа хараад: Өвчтөн Со Инёон. Нас барсан цаг өглөөний 10 цаг 12 минут. Үхлийн шалтгаан зүхний шигдээс гэж таамаглаж байгаа ч задлан хийж байж илүү дэлгэрэнгүй мэдэж болно гэхэд би чихэндээ итгэж ядан ор луу харвал орон дээр Инёон яг л унтаж байгаа юм шиг ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байх нь тэр.

P.S: I Love YouWhere stories live. Discover now