Хайртай шүү Инёон аа

3.2K 257 13
                                    

Шөнөжингөө хар дарсны эцэст би арай хийн үүрээр нойрноосоо сэрж чадлаа. Бие минь усан хулгана болтлоо хөлөрсний улмаас ор хөнжлийн даавуу минь шалба норжээ.

Би амьсгалаа тэнцвэржүүлэхийг хичээн гүнзгий амьсгаа авангаа орны хажууд бэлдэж тавьсан усаараа тайвшруулах эмээ даруулж уучихаад угаалгын өрөөг зорив. Бүлээн шүршүүр доор зогсож байхдаа би дахиж удаан тэсэж чадахгүйгээ мэдэрч байлаа...

Намайг ширээнд ирж суухад аав уншиж байсан сонингоо ширээн дээр тавиад: Өнөөдөр орой Кай ирж оройн хоол иднэ. Чи түүнтэй аятайхан харьцах хэрэгтэй шүү гэхэд нь би хоолоо идсээр "Чадахгүй ээ" гэж хариулав.

Ээж миний хэлсэнд цочирдсон бололтой хоолоо идэхээ болин над руу харахад аавын харц ширүүсэн: Чи чинь солиорчихоо юу? Яаж миний өөдөөс эсэргүүцэж чадаж байна аа хэмээн дуугаа өндөрсгөн гараа чанга атгах ажээ.

Би хоолоо үргэлжлүүлэн идсээр: Би чадахгүй ээ. Орой Бэкхёнтой болзоно. Одооноос намайг дахиж битгий өөрсдийнхөөрөө байлгах гэж оролд. Би дахиж тэсэхгүй шүү. Хэрвээ дахиж амнаас чинь ганц л удаа Кай болон түүний гэр бүлийхэнтэй уулзах хэрэгтэй гэсэн үг гарвал би тэдэнд бүх үнэнийг хэлчихээд амиа хорлоно гэж хэлээд тэр хоёр луу харж инээмсэглэн: Сайхан хоололлоо. Хичээлдээ явчихаад ирье гэж хэлээд аавын хацар дээр үнсэн гал тогоог орхиход тэр хоёр цочролд орсон бололтой бие биен рүүгээ том харсаар ард үлдэв.

Хэдэн жилийн дараа анх удаа л би салхинд гарч байгаа мэт цээж дүүрэн амьсгалаад чихэвчээ зүүж, гудамж уруудан алхаж эхэллээ. Бодож явсан зүйлээ бүгдийг нь гаргачихсан болохоор сэтгэл минь хөнгөрч, цаанаа л нэг сайхан байх ажээ. Одоо тэдний ямар шийдвэр гаргахыг харах л үлдэж байх шив. Би л лав аль хэдийн шийдвэрээ гаргачихсан...

Би сургууль руу явалгүй гудамжныхаа төгсгөлд байх зайрмагны мухлаг руу орж лемон болон кивитэй зайрмаг захиалчихаад цонх руу ширтэн сууж байтал хацар дээр минь хэн нэгний зөөлөн уруул буухад би цонхноос харцаа салган харвал Бэкхён инээмсэглэсээр урдаас минь харж суухтай зэрэгцэн миний захиалсан зайрмаг ч ирэв.

Би инээмсэглэн Бэкхёны өмнө кивитэйг нь тавиад: Амттай харагдаж байна шүү. Идэцгээе гэхэд тэрээр инээмсэглэсэн хэвээр: Өнөөдөр уг нь амралтын өдөр биш шиг л санагдах юм. Хичээлдээ явахгүй юм уу гэхэд нь би мөрөө хавчаад: Зүгээр л хааяа нэг хичээл таслах зүгээр ш дээ гэхэд тэрээр гараа сунган эрхий хуруугаараа миний уруулыг арчин өөрийнхөө урууланд хүргэснээ инээмсэглэж: Лемоны амттайг нь би нээх гоё биш байх гэж бодсон ч амттай юм аа гэж хэлээд уруулаа мушилзуулахад нь миний зүрх хэдэн мянган км гүйчихсэн мэт хүчтэй цохилж, би аргагүйн эрхэнд харцаа зайрмаг руугаа шилжүүлэв.

P.S: I Love YouWhere stories live. Discover now