Мэдэрсэн болохоор...

3.5K 264 15
                                    

Би цүнхээ үүрсээр гэрээсээ гарч ирээд эргэн тойрноо харсан боловч Бэкхён байсангүй. Уг нь би түүнийг хүлээж байна байхаа гэж бодсон юм. Өнөөдөр бидний үерхэлийн анхны өдөр шүү дээ...

Яагаад ч юм сэтгэл минь гонсойн, уйлмаар ч юм шиг орилмоор ч юм шиг бачимдуулсан мэдрэмж биеийг минь бүрхээд байв. Хүмүүс өөрийг нь гомдоож зовоодог хүнд охид хайртай байдаг гэж ярьдаг. Үнэндээ хайртай хүндээ илүү их тунирхаж, гомддог бололтой. Учир нь өмнө нь Кай-н цуцалж байсан хэдэн мянган болзооноос илүү Бэкхёныг харна байх гэж итгээд харж чадаагүй тэр мөч хэд дахин илүү намайг өвтгөж байсан юм.

Би утсаа гаргаж ирэн дуу сонсох гэсэн боловч чихэвчээ орхисноо санаад утсаа буцаж халаасандаа хийх гэж байгаад санамсаргүй утсаа унагаачихлаа. Өөрийнхөө салгыг гайхсаар суун утсаа автал урд минь эрэгтэй хүний хоёр гутал ирж зогсох нь тэр.

Би гайхан утсаа аваад дээшилтэл Бэкхён лаванда болон цахирмаа цэцгийн баглаа барьчихсан инээмсэглэн зогсож байлаа. Түрүүхэн цээжинд минь буглаад байсан хар зүйл ор мөргүй алга болж, зүрх минь түргэн түргэн цохилох ажээ.

Бэкхён инээмсэглэн баруун гарт минь цэцгийн баглаагаа атгуулаад зүүн гарнаас минь хөтлөхөд би инээмсэглэн түүний гарнаас чанга атгаад бид хамтдаа автобусны буудал руу алхаж эхэллээ.

Би түүний өгсөн цэцгийн үнэрлэн: Чи намайг гайхшруулж ханахгүй юм аа гэхэд тэр инээмсэглээд: Яадаг билээ дөнгөж эхлэл нь юмсан гэж хэлээд инээхэд нь би дагаж инээмсэглээд: Би чиний талаар маш их зүйлийг мэдмээр байна. Чи миний талаар бараг бүх зүйлийг мэддэг гэхэд тэр хэсэг дуугаа хурааж байснаа: Чи асуу л даа би чадах бүхнээ хариулъя гэхэд нь би түүнээс юуны талаар асуухаа бодож эхлэв.

-Чи хэзээ анх намайг харсан бэ? гэж асуухад тэр эргэлзэлгүйгээр: Жилийн өмнө 6 сарын 9 нд гэх нь тэр.

Тэр өдөр Кай-н аавын төрсөн өдөр болж би гэр бүлтэйгээ очсон юм. Би ямаршуухан харагдаж байснаа санахыг оролдож байтал тэрээр миний бодлыг уншсан мэт: Чи бүдэг ягаан даашинз өмсөж үсээ дээш нь шуусан байсан. Тэгээд чамайг тэр илжигтэйгээ бүжиглэж эхэлтэл гэнэт гуталны чинь өсгий хугарч чи шагайгаа эвгүй болгочихсон.

Миний арайхийн санаж байгаа зүйлийг тэр надаас илүү мэдэж байна...

Би толгойгоо сэгсрэн: Үгүйдээ тэр биш би илжиг гэхэд тэрээр инээмсэглээд: Үгүйдээ чи илжиг биш. Зүгээр л илжигнүүдээр хүрээлүүлсэн бяцхан хонь гэж хэлээд инээмсэглэхэд би түүнийг дагаж инээгээд: Юу??? Хэрвээ би хонь юм бол чи юу юм гэхэд тэр инээмсэглээд: Одоо хичээлдээ ордоо гэхэд нь би сая нэг юм ухаан орж эргэн тойрноо харвал аль хэдийн сургуулийнхаа хажууд ирчихсэн байлаа.

P.S: I Love YouWhere stories live. Discover now