Prologue

1.8K 126 7
                                    

Нэгт. Үргэлж инээмсэглэх хэрэгтэй.

Хоёрт. Түүний нүд рүү эгцэлж харж болохгүй.

Гуравт. Түүнтэй таарвал бөхий, ёсол.

Дөрөвт. Замд нь хөндөлсөж болохгүй.

Тавд. Түүнд хүрэхийг хатуу хориглоно.

Зургаад. Ямагт таваас илүү метрийн зайтай бай.

Долоод. "Эзэн" гэсэн нэрийдлээс өөрөөр дуудаж болохгүй.

Наймд. Эзэн асуулт асуугаагүй бол түрүүлж  юу ч битгий хэл.

Ест. Тэр хүсвэл юуг ч хийж өгөхөд бэлэн бай. Өөрийгөө жаргалтайгаар золиосол.

Аравт. Дүрмийг зөрчвөл үхэх ялтай.

◇◇◇

Миний амьдрал, миний орчлонг эргүүлээд өг. Би дүүлэн нисэх хараацай байхыг хүссэн. Түүнээс биш торонд хоригдох бяцхан шувуухай биш.

Түүний үг хуулиас ч илүү хүчтэй. Түүний нөлөө бүгдийг айн чичигнүүлж, хормойд нь сөгдөхөд хүргэдэг. Хорвоогийн бүхнийг эрхшээлдээ оруулсан аятай түүний хувьд бяцхан шувуудын амь нас юу ч биш мэт. Тэр хүсвэл бурхныг огцруулж, өөрийгөө шүтүүлэх шүтээн байж чадна. Хүсэхгүйд л гол учир бий. Хэрэв хүсвэл энэ дэлхий, энэ би бүгд түүнийх.

Чи юунаас хамгийн их айдаг вэ? хэмээн асуувал ямар ч айдсаас илүүтэйгээр түүнийг би нэрлэнэ.

Би яг ийм л байсан. Сул дорой, бусдын адил, түүний нэгэн.

Гэхдээ одоо...

Би чамайг алах болно. Алахыг хүсэж байна. Яг энэ гараараа чиний оршихуйг юу ч үгүй алга болгомоор.

Яагаад гэж үү?

Чи миний сүнсийг авсан. Амьдрал гэгч их далайд сэлэх гэж ядаж явахад минь аварч байгаа аятай гаргаж ирээд, далайн ёроолд живүүлж орхисон. Чи ийм л хүн. Аймшигтай бөгөөд энэрэх сэтгэлгүй. 

-

Энэ өдөр би зорьсондоо нэг алхам ойртож байна. Өөрийн тансаг харшдаа тайван нойрсох хүндэт эрхэм. Хөлийн чимээгээр дорхноо нойр нь хулжаад над руу харна.

"Гаран дахь зүйл чинь юу юм?"

Түүний хөндий хоолойг сонсоод  уур минь буцалж, харж болохгүй гэсэн дүрэмтэй нүд рүү нь хорсол тээсэн харцаар ширтэнэ.

"Хутга, эрхэм ээ."

"Намайг алахыг хүсээ юу?"

"Тиймээ. Алахыг хүсэж байна." гэхэд ямар шалтгаантай үл мэдэгдэх нулимс нүднээс минь хяналтгүйгээр урсаж байлаа.

"Болж байна. Ал л даа. Хэрэв зориг чинь хүрэх юм бол. Дуртайяа чиний гарт үхэхэд бэлэн байна."

Үргэлжид бардам байдаг тэр дээш харан нүдээ анин хэвтлээ. Яг л цаашид яах эсэх нь түүний хувьд хамаагүй мэт. Түүнийг алахыг зөвшөөрөөд л... Эцсээ хүртэл хэрцгий байх юм.

Миний эзэн. Хайрт эзэнтэн минь. Таныг алахдаа хүртэл зөвшөөрөл авч байгаа би дэндүү сул дорой санагдаж байна.

"Өвдөлт, зовлон, шаналал." Таныг бүтээсэн зүйлс энэ гурав биш гэж үү? 

Түүнээс "харанхуй, хүйтэн, хэрцгий" биш биз дээ? Надад л хэлчих. Үхэн үхтлээ танд зүтгэхээр тангарагласан надад өөрийн нууцаасаа хуваалцаач. 

===

ᗰƳ ᒪᗝᖇᗪTempat cerita menjadi hidup. Temukan sekarang