Chapter 8: Imagination

516 77 14
                                    

Зүрх минь цохилж байгаа ч амьд гэдэгтээ эргэлзмээр. Цээжинд лугших эдгээр бүлээн цохилтыг үүрд нам дуугүй байхыг хүсдэг болсон. Эсвэл...

Түүнтэй харц тулгарчихсан. Ван Жэксон өөдөөс минь огт хувиралгүй ширтэж таарлаа.

Эсвэл... Түүнийг алчихъя. Миний амьдрал төгсөх нь баттай. Гэхдээ яав ч ганцаараа үхэхгүй. Миний жаргалыг булаасан энэ хүн... Энэ хүнийг л алчихвал...

"Ли Вэй Хуа"

Эзний сул дуу аажмаар тодрон чихэнд хүрч, өөрийн бодолдоо автаад улайран зогсож байсан намайг сэргээлээ.

"Унтлагын цаг. Чамайг одоо гараасай гэж хүсэж байна."

Түүнд хальт бөхийсөн болоод тансаг том хаалгыг нь аяар хаав. Уртаас урт үргэлжлэх харанхуй хонгилд ямар ч гэрэл гэгээ байхгүй бөгөөд жижиг гэрлийн чийдэнгүүд хүчин мөхөсдөнө. Эсвэл миний хүн байхгүй болохоор тэр биз. Хичнээн ихээр гэрэлтсэн ч нүдийг минь гялбуулахаа хэдийн больжээ.

Харанхуй, хүйтэн, айдаст автуулам. Тэгээд ямар ч мэдрэмж үлдээгүй миний хоосон бие. Шорон мэт өрөөн дотроосоо тэнгэр өөд ширтээд Маркыг санан уйлсан тэдгээр өдрүүд...

Марк. Тэнгэр лүү ширтэхдээ би яагаад ч юм чамайгаа харж байгаа мэт санах юм. Тэнгэр биднийг уулзуулж дөнгөхгүй атал чамд гомдсон гомдлоо яагаад би шивнэдэг юм бол? Аль эсвэл чамайг ч бас тэнгэр лүү ширтэж байгаа даа гэж горьддог юм болов уу?

Чи намайг санаж байна уу? Үүнтэй адил би ч бас... Би ч бас чамайг санаж байна. Яг эндээ. Энэ газартаа санагалзах юм.

Зүрхэн тушаа хэсэгтээ гараа тавин мишээх би ганц хоёроор дуслах нулимсаа зөнгөөр нь тавьжээ.

"Хахаха! Инээдтэй юм!"

Миний хажууд дуулдах танил хоолой. Биеэ эргүүлэн тайван ширтэхэд битүү цус болсон хувцастай өөдөөс минь цоо ширтэх Мэйши дахин чангаар инээгээд "Вэй цэцэг. Чи үнэхээр сул дорой амьтан юм шив. Мэдсэн бол чамайг аль хэдийн араатны хоол болгочих байсан юм."

Тэр хэдийн үхчихсэн юмсан.

Нүдээ анин түүний дүр зургийг харахаа болихыг хүслээ. Мэйшигийн төрх намайг сул дорой зан гаргах бүрт үзэгддэг болсон. Бүгд миний төсөөлөл юмсан. Түүнээс ийм ихээр айдаг байсан болоод үхсэн хойно нь хүртэл салж чадахгүй байгаа бололтой.

Мэйшиг үл тоон орондоо шурган орсон ч түүний цэвдэг цагаан царай эгц дээрээс минь ширтэхээ огт болиогүй юм.

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now