Part 1: Li Wei Hua

1.3K 106 13
                                    

Хятад улс, Хонконг хот~

Ли Вэй Хуа өглөөний 7 болохоос өмнө гэрээсээ гарч эхний ажил руугаа тэмүүлнэ. Машины урд цонхон дээр сурталчилгаа наах тийм ч хэцүү ажил биш. 

"Хөөш! Хэн чамайг машины минь шилийг бохирдуул гээв? Наад хогоо яг одоо аваад, зайлж үз!!"

Ууртай хөгшин эр ингэж хэлээд сурталчилгааны цаасыг аваад шидчихэв. Тэр машинаа асаагаад усан борооноос хамгаалж байсан авто зогсоолоос гаран явлаа. Энэ явдлын дараагаар дахин хэд хэдэн хүн бүдүүлэг авирлаж, Вэй Хуаг дорд үзсэн ч түүнд огт бууж өгөх хүсэл байсангүй. Харин ч улам бүр хичээнгүйлэн ажиллавал энэ явдал багасна гэж өөртөө хэлж байлаа. 

Вэй Хуад ажиллахаа зогсоох эсвэл зугтах эрх байхгүй. Үргэлж л ийм байсан. Хэрвээ өдөр бүр хийдэг их ажлуудаа орхичихвол түүний амьдралын зорилго үгүй болох юм шиг санагдана. Хэзээ нэгэн цагт тэнгэр дээрх зузаан үүлсийг арилгах тод нар тусажх биз. Тэр үед Вэй Хуа бусад 20 настай залуучуудын адил суралцах боломж олдоно хэмээн найдаад тэнгэр лүү ширтэж байлаа. 

10 цагийн үед Вэй Хуа ээлжит цагийн ажил хийдэг машин угаалгын газар луу гүйж байлаа. Мөн тэрээр оройн ээлжинд давхар зөөгч хийж нэг өдрийн мөнгөө олдог. Үгүй бол яахан гэр бүлийнхээ өрийг дарж дуусах билээ.

Хэдийн шөнө дунд өнгөрсөн хойно Ли Вэй Хуа гэрийнхээ хуучин модон хаалгыг төмөр түлхүүрээр аяар онгойлгоод өлмий дээрээ гишгэлсээр гэртээ орж ирлээ. Тавилга гээд байх зүйл бараг л үгүй байшинд нимгэн, сэмэрхий даавуунууд нөмрөн амгалан нойрсох гэр бүлийнх нь байдал түүний сэтгэлийг дэндүү өвтгөж байлаа. Тэдний амьдрал одоогийнхоос илүү муу нөхцөл байдалтай байж болох л байсан. Нөхцөл байдал хангалттай муу байсан ч Вэй Хуагийн гэр бүл тэвчиж чадсан. Хамгийн гол нь ам бүлээрээ байна. Энэ л чухал.

Вэй Хуа тэднийхээ тайван амарч байхыг ажин  зөөлхөн инээмсэглэж байсан юм. Энэ мөчид түүний сэтгэлийг баясгасан нэг зүйл нь ээжийнхээ тайван амьсгалаад, зүүдний ертөнцөөр аялахыг харах байсан юм.

"Ашгүй дээ. Тэр хэзээ сүүлд ийм сайхан амарсан билээ дээ." гэж охин амандаа бувтнаад  ээжийнхээ үсийг илбээд амжив.

"Вэй Хуа, хэзээ ирсэн юм? Унтахгүй яагаа вэ?" хэмээн үсэнд нь хүрэх төдийд дорхноо сэргэсэн ээж нь хэллээ.

"Дөнгөж сая. Таныгаа сэрээчихлээ. Үнэхээр уучлаарай. Уг нь үнэхээр тайван амарч байсан юмсан."

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now