Chapter 6: Game

660 93 25
                                    

Би цэцэг байсан. Сэтгэлээс минь анхилуун үнэр үнэртдэг байсан юм.

Би эрдэнэс байсан. Хэн бүхнээс тодоор гялтганадаг байсан юм.

Харин одоо...

Ялдам цагаан цэцэгсэд цусны өнгө тусах үед цэцэг өнгөө хувирган улаан болчихсон.

Алмазны хэлтэрхий төдийхөн чинээ зүсэгдэхэд тэр үнэт эрдэнэс чамин байхаа больчихсон.

Ийм л зүйл болсон. Миний дотор.

-

Өмнөхөөсөө илүү хөндий болчихсон Марк ямар ч үг дуугаралгүй чимээгүйхэн намайг хүргэж өгч байлаа. Түүний ардаас даган алхах явцад сандарч, айх бус маш тайван байсан. Хачин биз. Эзний хяналтанд ганцаараа ажиллах ялыг авчихаад яагаад тайван байгаагаа мэдэхгүй ч таамаглаж бол чадах бололтой.

Хүн алсан тэр үед би гэж байхаа больсон. Амьдралынхаа хамгийн том айдсыг туулаад өнгөрсөн болохоор дахин намайг чичиргэх зүйл үгүй юм шиг.

"Тэр хатуу хүн. Харагдаж байгаа шигээ хүчтэй бас ширүүн. Үйл хөдлөлөө хянаж, цаг минут тутамд өөрийн амь насаа хайрлах хэрэгтэй."

Маркын харцнаас гуниг мэдрэгдэж билээ. Хэдий чимээгүй байхыг хүссэн ч тэр миний төлөө санаа тавьсан нь энэ байлаа. Марк эзний өрөөний тансаг хаалгийг надад нээж өгөхдөө харцаараа дахин нэг удаа болгоомжтой байхыг сануулсан сан. Түүнд талархахыг хүссэн ч чадсангүй доош бөхийсөөр урагшаа алхлаа.

Эзнийг харахгүй байгаа ч бие зэрвэс хийлгэм энергээр нь энд байгааг мэдэрсэн. Дүрэм ёсоор түүнийг үг дуугартал дур мэдэн хариулахгүй байхыг хүсээд чимээгүй зогссоор л байлаа. Эзэн ч ямар нэг зүйл хэлэхгүй удсан бөгөөд бараг 30 гаруй минут нуруугаа чилээтэл зогссон хойно эзэн "Үнэхээр хийгээ шив. Би чамайг үнэллээ." гэх хачин үгсийг хэлэв.

Эзний хоолойнд нуугдсан далд инээмсэглэл дэндүү тодхон байсан. Махчин шиг бай гэсэн хатуу үг бодогдох үед би "Тиймээ. Би Мэйшиг алсан. Та намайг дураараа шийтгэ."

Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүнээс юуг ч нууж чадхааргүй санагдсан. Тэгээд л өөрийгөө алуурчин гэдгээ зарласан байх.

"Би шийтгэхгүй ээ. Харин ч шагнах болно. Миний дор ажиллах хэн бүхэнд олдоод байх боломж биш."

"Тэгвэл... Та яагаад надад яагаад ийм боломжыг олгож байгаа юм бэ?"

"Сонирхолтой болохоор чинь."

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now