Chapter 2: Welcome to the hell

850 97 26
                                    

Bэй Хуан талаас~

Хуучин ганц өрөө байр... Эндээс таагүй орчин, ядмаг төрх л үзэгддэг. Гадны хүмүүс манайд ирвэл жигшээд удалгүй буцаад явна. Тэд хэзээ ч инээд бялхсан хайр энэрэл дүүрэн байдлыг мэддэггүй. Зөвхөн бид л мэднэ. Ядуу ч жаргалтай байдаг байсан юм шүү.

"Гадаад гэнээ?"

Дун Фэйн нүд эрс томорч ингэхдээ давхар хөмсгөө атируулав. Би урдах жижиг аягатай ногооноос савхдан амандаа хийхдээ толгойгоо дохилоо.

"5 жил гадаад явж яах юм!? Гэнэтхэн шүү!"

"Эгчид нь дажгүй ажлын санал ирсэн."

Бидний харилцан яриаг сонссоор инээд алдах ээж "Сайхан хэрэг. Миний бяцхан охин хэдийн том болчихжээ!" гэж уулга алдав. Түүний нүдний доод зовхинд үүссэн гүн хөх толбоноос харцаа салгаж чадахгүй нь. Намайг байхгүйд гайгүй байгаа? Зовохгүй байгаа... Өвчин нь хүндэрчих вий дээ.

"Ээжээ, аав ирэхгүй хэрэг үү?"

Дун Фэй хэтэрхий орой болчихсон байсанд ингэж асуухаас өөр сонголтгүй байсан гэмээр.

"Түүнд хүүхдүүдийнхээ царайг харах хэцүү байгаа."

Дун Фэй гараа хавсран "Гэмшиж л байгаа юм байна. Өчнөөн сая юаны өртэй юм байж нэмж өр тавина гэдэг байж боломгүй хэрэг. 14 хоног биш 14 жил гэмшээд ч ханахгүй зүйл."

Маргааш явах юмсан. Аав одоог хүртэл ирдэггүй... Уулзчихаад явахыг хүссэн. Хэдий уур хүрч, ихээр үзэн ядаж байгаа ч аав минь шүү дээ.

-

"Ганцаараа!? Та яагаад дандаа зөрүүдэлдэг юм бэ!"

Өөрийн багахан ачаагаа үүргэвчинд хийн бэлдчихээд инээмсэглэн "Үнэхээр шүү. Эгч нь өөрөө чадна."

Ээжийн ч бас санаа зовж байгаа бололтой "Дун Фэйн зөв. Эгчийгээ онгоцны буудал хүргэж өг. Үгүй ээ! Аль эсвэл гурвуулаа гарцгаая!"

Огт өөр газар луу явах гэж байхад хамт гарч яасан ч болохгүй. Тиймээс эндээс салах ёс хийх нь зөв.

Би дүүгээ үнсэн аваад ээжийгээ харж хандахыг хүслээ. Тэгээд энхрий ээжийнхээ үнэрийг үнэртэхэд яагаад ч юм нулимс урсчихлаа. Би тийм уяхан биш юмсан. Сэжиг төрүүлж болохгүй байтал! Бүх өрөө тавхан жилийн ажлаар дуусгах гэж байж!! Яагаад ингээд байгаа юм болоо?

"Баяртай! Та хэд минь сайн сууж байгаарай!"

Эцсийн удаа ингэж хэлээд гэрийнхээ үүдийг болгоомжтой хаалаа. Үгүй ээ. Эцсийнх биш. Би эргээд л ирнэ. Удахгүй эсвэл бага зэрэг удсан ч болно. Тэдэн дээрээ ирж л байвал хэдэн жил болох нь хамаагүй ээ!

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now