Chapter 9: Little feeling

721 88 48
                                    

Тамд хоригдоод удахад тийм ч хэцүү санагдахаа больдог. Зовлон шаналалыг мэдрэхээ мартсандаа биш. Зүгээр л... дасчихдаг юм.

Бараг л нэг жил өнгөрсөн байлаа. Намар, өвөл, хавар тэгээд зун. Энэ хугацаанд тайван байсан өдөр нэг ч үгүй. Өдөр бүр буцалж, байнга оргилдог миний сэтгэл. Би хэрцгий, энэрэх сэтгэлгүй. Ердөө хүн нэрт араатан.

Мэйшиг олж хараагүй удсан. Тиймээс сул дорой байхаа больсон гэсэн үг. Харшид миний алдар хамгийн их цуурайтаж, нэрийг минь мэддэггүй хэнбугай ч үгүй. Тэд намайг хараад холдож, харц тулгархаас хүртэл айна. Миний өлмийд сөгдөж, зарим нь бүр долигнон өөрийгөө дээш залахыг хүснэ.

Энэ их эрх мэдлийг олгосон эзэн хүртэл... Миний залинд хууртагдчихсан.

Ямар ч зорилгогүй амьдрах нь утгагүй гэж бодож байна. Тиймээс би өөртөө зорилго гаргаж өгсөн. Урт удаан хугацаанд оршсон дээдсийн харш... Намайг явах үед өшөө авалтын хүчинд баригдан авалзан шатаж, доторх эзэн, түүний үнэнч туслахууд хүртэл бүр мөсөн үгүй болно.

Тиймээ. Би хийх болно. Тун удахгүй бүгдийг үгүй хийгээд сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Тэгээд эдгээрийг ор үндэсгүй болтол мартаад шинэ байгаа хайна.

Хэцүү биш юм. Амархан бололтой.

Өөдөөс харан инээх Жэксон эзнийг даган хэсэг инээлээ. Энэ залуу үнэндээ гаж үйлдлээр цэнэглэгдсэн өчүүхэн нэгэн гэдгийг мэдсэн. Өнгөрсөн хугацаанд тэр өөрийн тархиа надаар удирдуулсан. Сул талыг нь бариад авчихсан учир дахиж хэзээ ч алдана гэж байхгүй.

Түүний хайрт. Үнэхээр надтай адилхан байсан юм шиг. Огт харж байгаагүй боловч бараг л мэднэ. Эзний нүд надад хэлж өгдөг. Сул дорой өчүүхэн чамайг одоохон дуусгаад өгье.

"Мэдэхгүй юм. Би бүр болохоо байж байна."

Тасартлаа согтсон эзэн хөлийг минь дэрлээд өөрийн орон дээр тэнийн хэвтэхдээ ийн бувтналаа. Түүний үсийг гараараа илбэн энхрийлэх би инээгээд "Та унтах хэрэгтэй." гэлээ.

"Дарс намайг ингэтэл согтоодог... Хачин юм."

"Магадгүй би өөр зүйл хольсон байх."

Эзэн нүдээ нээгээд миний нүд рүү анхааралтай ширтэж байснаа "Үгүй ээ. Чи тэгээгүй байна."

Тэнэг юм. Түүнийг хуурах гэсээр тэвчээр минь алдагдах нь.

Жэксоныг хойш хэвтүүлээд хөнжлийг нь хучиж өглөө. Сайхан зүйлийг бодоод бүгдийг зөв явж байгаа хэмээн бодох түүнийг огт өрөвдөхгүй байна. Харин ч...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 01, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now