Chapter 5: The predator

669 97 27
                                    

"Эгчээ!"

Энэ байх нь ээ. Урам хугарах харц. Энэ л байж. Дун Фэй. Тэрний нүдэнд би баатар шиг харагддаг биз. Гэр бүлийнхээ ирээдүйг нуруундаа үүрч ирсэн хүчирхэг эгч нь. Одоо түүнийг над руу хэрхэн харж байгааг... Ичиж байна. Нуугдмаар байна. Түүний итгэлийг нураачихлаа.

Намайг тойрох олон авианууд ганц хоёроор хөөрөн алга болж, Дун Дуны баяртай төрх тодорч эхлэв. Зүүд биш л байлтай. Орчин гэнэт солигдоод нэг л өөр газар хүрээд ирчихлээ.

"Хөөх! Тэгэхээр ахлах сургуулийн дүрэмт хувцас ийм байдаг байх нь ээ!"

Дун Фэй надаас харцаа ч салгаж чадахгүй хацар нь улайссаар хэлэв. Би инээд алдан "Эгч нь хөөрхөн байна уу?"

Дун Дун толгой дохиод "Миний эгч хамгийн хөөрхөн нь. Бас хамгийн мундаг. Би том болоод тань шиг л хүн болно. Аав шиг лав биш."

Түүний үг яагаад ч юм гунигтай санагдсан. Тэгээд би дүүгийнхээ толгойг зөөлхөн илээд "Тэнэг минь дээ. Бид дөрвөн л насны зөрүүтэй. Тиймээс дахиж битгий ингэж хэлээрэй."

Харанхуйлж байна... Харшид өнгөрөөсөн там шиг өдрүүдээс мэдэрсэн өвдөлтүүд үүний хажууд юу ч биш бололтой. Чухал нэгнийхээ итгэлийг алдах л хамгийн аймшигтай мэдрэгддэг юм.

16 настайдаа буюу элит сургуульд тэтгэлэгээр орсон эхний жилдээ би сургуулиасаа саналаараа гарсан. Гэр бүлийн минь байдал хэлбэлзэж байсан эгзэгтэй мөчид миний сурах утгагүй санагдсан. Надаар бахархсан Дун Фэйн сэтгэл тэр үед өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан. Үүнийг тодхон санаж байна. Тэр жаахан байж эцгийн минь өмнөөс өршөөл эрж байсан...

"Уучлаарай эгчээ! Н-Намайг уучлаарай"

Нулимсыг хажуудаа дагуулан хэлэх түүний үг намайг бага ч болтугай итгэлтэй болгож билээ. Дүүгээ тэврээд уйлахдаа би яасан ч өөртөө бууж өгөхгүй гэж шивнэсэн сэн.

-

Түүний хоосон харц хэлэх үггүй болгон гацааж бидний эвгүй байдлаас нилээдгүйг ойлгосон Марк "Бушуухан тарцгаа. Энэ бол харшид хэн нэгэн хүн дайрч орж ирсэн асуудал биш." гэж анхааруулан хэллээ.

Шудрага бус санагдсан шивэгчид ээлж дараалан орилолдож гарлаа.

"Түүний дүү юм биш үү!?"

"Гэрээнд гэр бүлтэйгээ уулзахыг хорьдог биз дээ!"

"Тэр яагаад давуу эрхтэй байгаа юм. Би ч бас тэднийгээ санаж л байна шүү дээ!"

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now