Chapter 4: Not alone

639 93 31
                                    

Ширхэг ширхэгээр будрах цас... Гунигтай бөгөөд хүйтэн юм. Ямар ч хачиргүй эргэн тойрон бүхэлдээ нүдний өмнө тэлийх ч биеээрээ мэдэрч чадахгүй байв. Хүйтэнд хүрэх мэдрэмж, уйтгарыг амтлах бодрол, өвлийг үнэртэх хүсэл минь... Зөвхөн зүүдэнд биелдэг болж.

Цан тогтсон цонхон дээр хүрж ядахаас өөр чадах зүйл үгүй. Өдөр бүр давтагддаг гунигтай санаа алдалтаар өнөөдрийн хувьд сүүлийнх гээд дахин нэг удаа цас хэрхэн алгуурхнаар доошлохыг ажиглалаа.

Дүүрэн устай хувингаа чирээд асар том харшийн хаа нэгтэйхийг цэвэрлэхээр явлаа. Сүрлэг хийцтэй ханыг угаасаар, ядарна гэж мэддэггүй хүн шиг олон цаг зогсов. Ойролцоо сонсогдох бусад үйлчлэгчдийн элдвийн инээдэм, үүргээ мэддэггүй бардамнал хэрээс хэтэрчээ. Хамгаалагч нар энэ хавиар байхгүй байгаа болохоор тэд ярих завтай байгаа юм. Би ч эндээс бушуухан холдохгүй бол болохгүй биз. Тэд цөмөөрөө надад дургүйгээс хойно.

Хэзээнээс ч юм Ли Вэй Хуа гэдэг хүний сүүдрийг айдас хэмээх шинэ нөлөө дагадаг болж, надтай адил гэж бодсон огт өөр хүмүүсээс зугтдаг болжээ. Байнга л зугтана. Зугтахгүй бол тэд дээрэлхдэг. Ямар ч шалтгаангүйгээр уйдаагаа над дээр гаргана. Сүүлийн хэдэн сар тэднээр элдвээр хэлүүлж, наргиан нь болсон. Зүрх шимшрэм явдал олон удаа давтагдаад ирэхээр эсэргүүцэх гэсэн бодол толгойноос устчихдаг юм билээ. Шуугиан тарихгүйхэн шиг байх л миний хүсэл.

Хувингаа чирсээр сүүлээ хавчин зугтах замд минь таарсан хэн нэгэн үйлчлэгч эмэгтэй албаар миний барьж байсан хувинг өшиглөчихөв. Мөнгөлөг паркет дээр халин урсах усыг бүсгүй харчихаад "Өө яаана! Уучлана биз хөөрхөнөө" гээд хальт инээсэн.

Зүгээр дээ хэмээн өөрийгөө тайвшруулав. Ухаантай байх хэрэгтэй гээд тархиа ятгах гэж оролдлоо. Мэйшиг даган баясагчын нэг харагдахаа больсон хойно асгасан усыг доош дөрвөн хөллөөд цэвэрлэж эхэллээ. Өөр яах билээ. Саяны бүсгүй хүрж ирээд надад туслахгүйгээс хойш.

Мөнгөлөг шалан дээр тодрох эмэгтэйн дүрс. Үс нь тал тал тийшээ сэгсийж, цайвар арьс нь хэдийнээ зарим газраа шороо болжээ. Царай алдсан гэмээр төрхөөрөө ямар ч хувиралгүйгээр над руу харсаар. Хэн юм бол? Танихгүй хүн байна. Тэр гэнэтхэн хөдөлгөөн хийхээ болиод миний нүд рүү удаан ширтэж эхэлсэн. Бид гацаад бие биенийгээ олж уулзсан.

Тэрний царайнд гэнэтхэн тодрох инээмсэглэлийг дагаад нэг нүднээс урсах доголон нулимс урсах нь тэр. Өө энэ чиний өөр хүн биш байна. Би байж. Миний тусгал эзэн шигээ хөөрхийлөлтэй юм гээч. Хэзээнээс ийм өөр хүн шиг болчихсон юм бол? Хорвоогын хамгийн хэцүүг туулаагүй л байлтай. Яасан их эцээ вэ.

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now