Chapter 3: Fear

706 90 46
                                    

"НЭРЭЭ ХЭЛ ГЭЖ БАЙНА!!!"

Түүний чанга хоолойг сонссон шивэгчдийн хөл салганаж, бүгд улам бүр доош бөхийж байв. Эзэнтний орилоон надад аймшигт араатны архираанаас илүү нөлөө үзүүлж амнаас минь үг битгий хэл авиа гарах хүндрэлтэй санагдана.

"Эзээн" хэмээгээд нам дуугаар мөрөн дээр нь хүрж ядах Маркыг эзэн ууртайгаар цааш түлхээд "2 дахь дүрмийг чангаар хэлээдэх!!" гэж дахин нэг удаа өөдөөс минь ориллоо.

"Н-Нүд рүү тань эгцэлж харж болохгүй."

"Чи дүрмийг зөрчлөө. Яг одоо нэрээ хэл эсвэл"

Тэр харцаараа надад дохих нь үхлийг бодогдуулна. Энэ үед би чичирж салганасан хоолойгоор миний нэр хэмээн заяагдсан гурван үгийг арай ядан хэллээ.

"Л-Ли Вэй Хуа"

Харгис харцтай эзэн дахиж юуг ч дугараагүй. Түүнд зориулж дэвссэн улаан хивсэн дээгүүр хурдтай алхлан биднийг орхин явлаа.

Түүний нуруу харагдахаа больсон ч эзэнтэний ширүүн хийгээд айдаст автуулам харц одоог хүртэл тодхон санагдана.

"Яаж ичгүүргүйгээр түүний нүд рүү ширтэж чадав аа! Муу боол чи!!"

Жун эмээ нуруун дундуур минь тас хийтэл олонтаа цохиж аваад олон хүмүүсийн өмнө элдвээр чичилж байв. Доош шал ширтсээр түүний өөдөөс юуг ч хэлж чадахгүй гацна. Миний буруу шүү дээ. Бүхий л шивэгчид хууль адил даган мөрдөж байхад өөрийн сониуч зандаа хөтлөгдөнө гэдэг... Энэ зэргийн цохилт хүнд биш бололтой.

"Жун эмээ! Та арай хэтрүүлж байна."

Намайг өмөөрөх цайлган нэгний хоолой Маркынх байсан юм. Тэр эмээгийн цохилт бүрээс намайг хамгаалахыг хүсэх шиг ардуураа оруулан ширүүнээр "Эзэн өөрөө шийтгэлээ өгөг. Түүнээс өмнө та ядаж хөөрхий эмэгтэйг битгий зовоогооч!"

Жун эмээ байдалд орох шиг гацас хийгээд "Маргааш өглөө болтол өөрийнхөө нүглийг эргэцүүлнэ биз. Анхнаасаа чам шиг эмийг дээдсийн харшид тохирохгүй гэдгийг мэдээд байсан юм!"

Тэр эцсийн удаа ингэж хэлээд ихэмсэгээр шивэгчидээ ардаасаа дагуулан цааш явлаа. Гараа чанга атгах ч цээжийг минь бачууруулах ямар нэг зүйл намайг байж ядуулж байв. Өөрийн мэдэлгүй нулимс дуслуулаад Маркыг одоог хүртэл хажууд минь байсаар байгааг мэдсэн хойноо би нулимсаа бушуухан арччихав.

"Ойлгоорой. Эзэн үнэндээ-"

"Танд их баярлалаа! Над шиг эмийг... Өмгөөлсөнд."

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now