Chapter 7: The coward

655 79 11
                                    

Хайр нахиалах үед бие хүн минь өөрөө олон салаа үндэстэй үлэмж мод болон хувирсан. Миний хайранд баяр хүргэх шувууд өдөр бүр эргэн тойронд үзэгдэж, баярын дуулалыг хүргэхэд дуртайяа би хүлээж авдаг сан.

Модыг үндсээр нь үгүй хийх үед, өчүүхэн хэсгээс нь хүчтэйхэн тайраад авахад... Тэр мод үхдэг.

Яг одоо би Маркын төлөө залбиран суухаас өөр юуг ч хийж чадахгүй. Тэр минь гайгүй байгаа? Тэр ялна биз дээ? гэсэн итгэл тээсэн бодлууд. Надад өөр хийж чадах зүйл байхгүй.

Бидний дурлал дөнгөж эхлээд шуудхан дуусахыг зөвшөөрч чадамгүй. Ялангуяа өршөөлгүй, цэвдэг Ван Жэксон үүнд оролцох нь дэндүү тэвчишгүй. Эзэн минь байж болно. Түүний тушаалаар би хөдөлж байж болно. Гэхдээ... Зүрх сэтгэлийг минь хүртэл боож байгаад итгэхгүй нь.

Тэр яагаад энэ бүгдийг хийдэг юм бэ?

Ер нь түүнд бусдыг өвтгөлөө гээд хожих зүйл байхгүй баймаар. Гэтэл эзэн үргэлж хатуу загинах юм.

Намайг өрөөнөөс гарч байхыг шаардсанаас хэдийн 2 цаг өнгөрчээ. Одоог хүртэл дотор байх тэдний юу хийж, яг юугаар тоглож байгааг мэдэхгүй. Аймар юм. Хурдан над дээр эргээд ир л дээ, Марк?

Байж ядан суухад минь Марк эзний өрөөнөөс гарч яваа нь харагдав. Коридорын мухарт хүлээж байсан би хамаг хурдаараа гүйн очоод түүнийгээ чангаар тэврэн авлаа.

"Вэй, чи яасан бэ?"

Марк тайван байгаа нь хачин юм. Тэд юу хийсэн юм бол?

"Яасан гэнээ... Чи зүгээр биз дээ? Тэр чамд муу зүйл хийгээгүй. Тийм үү?"

Энэ үгийг сонсоод Марк толгойг минь илэн намайг тайвшруулаад "Бид чинь найзууд. Жэксон намайг бэртээж чадахгүй ээ. Тэр эзэн минь ч гэлээ, би түүний хувьд чухал хүн."

Тэр өөртөө их итгэлтэйгээр хэлсэн. Маркын үгэнд тайвшраад, түүнд тэврүүлэн алхахдаа би жаргалдаа умбасан гүнжээр өөрийгөө төсөөлж.

"Тэгээд түрүүний эзний ярьсан зүйлс юу байсан юм бэ?"

"Тэр наргиж байсан бололтой. Түүний хэлсэн шиг зүйл болохгүй дээ. Битгий санаа зов."

Би толгой дохин "За. Гэхдээ 2 цаг түүний өрөөнд юу хийсэн юм бэ?"

Санааг минь чилээрхэхгүй гэсэндээ хэлж байна даа хэмээн муу санаалаад дахин дахин түүнээс сурагласан. Марк тэр бүрт минь инээгээд толгойг минь илж байсан.

ᗰƳ ᒪᗝᖇᗪWhere stories live. Discover now