1.3K 182 3
                                    

Жонгүг гэрээсээ гаран такси барьж Жимин болон Тэхёны байрны гадаа ирэв. Тэр хаалганых нь өмнө ирэн тогших уу? байх уу? хэмээн бодож байтал Жимин гарч ирэн түүнтэй мэндэлчихээд шууд гараад явчихсан юм. Жонгүг түүнтэй хариу мэндлээд гэррүү нь орон хаалга түгжлээ.

" Тэхён " гэж түүний нэрийг хайх мэт дуудвал " Өрөөндөө байна " хэмээн бүдүүн хоолой хаа нэгтэйгээс дуулдав. Жонгүг түүний өрөөнд орж ирэн дээгүүрээ цамцгүй арагшаа харан утсаараа тоглон хэвтэх далайн өнгө болох цэнхэр үстэй залууг харсан юм. Бор үстэй залуу ч түүнтэй нэгдэн орон дээр хэвтэв.

" Юу тоглож байгаа юм " гэж Жонгүг түүнээс асуувал Тэхён утаснаасаа нүдээ салгалгүй " Candy crush " хэмээн хариулав. Жонгүг түүний хагас нүцгэн байх биерүү ширтэн хуруугаараа нуруу нь дээр нь бяцхан тойрог зурж байлаа. Тэхён түүний үйлдэлд инээд алдаж утсаа хойшоо шидэн Жонгүг рүү харцаа чиглүүлэв.

Жонгүг ч түүнрүү ширтсэн чигэндээ " Хён? " гэж асуувал Тэхён түүнд багахан дуугарч хариу өгөв.

" Би гэй биш гэдгийг та мэднэ биз дээ? б-би зүгээр л таны дэргэд байхдаа өөрийгөө ойлгохоо больчихдог. Ялангуяа ингэж харагдаж байгаа үед чинь "

" Ямар үед? "

" Хагас нүцгэн үед чинь, та хараал идсэн энгийн үеээсээ хэд дахин халуухан харагддаг " гэж хэлэн Жонгүг түүнийг үнсэх гэж байхад Тэхён түүнийг түлхчихэв.

" Чи ямар ч гэй зүйлгүй гэж хэлэхээ мартчихлаа " гэж Тэхён хэлэн инээхэд Жонгүг нүдээ эргэлдүүлэн " Амаа татаад намайг үнс " гэж хэллээ.

I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now