열셋

1.1K 171 5
                                    

Жонгүг Тэхён хоёр орон дээр цуг хэвтэж байлаа. Жонгүг хэвтэх биш харин хагас сууж Тэхён түүний хажууд хэвтэн түүнийг ширтэж байсан юм.

" Удаан харж байхаар зураг авах хэрэгтэй " гэж бор үст хэлэн ёжтой мишээв.

" Амаа тат " гэж цэнхэр үст хариу хэллээ.

Тэхён босож Жонгүгийн өвөр дээр гарч суув. Жонгүг ч зүгээр суулгүй өөрийн дээр байх цэнхэр үстийн бэлхүүснээс барьж өөртөө илүү нааж байсан юм. Тэхён түүний хүзүү нь дээр гараа тавин тэд халууханаар үнсэлцэж эхлэв. 

Жонгүг үнсэлцэж байхдаа эргэн Тэхёнийг доороо оруулан өөрөө дээр нь гаран түүний хүзүүг үнсэж байхад Тэхён гиншин гайхалтай хариу өгч байлаа. 

Бор үст эхлээд өөрийнхөө цамцыг тайлан дараа нь Тэхёний цамцыг тайлав. Үнсэлцсэн хэвэндээ цэнхэр үстийн өмдийг тайлж байх үед Тэхёний утас дуугаран саад болох аж. 

" Зүгээр орхио " гэж Тэхён түүнд хэлж байхдаа халуухан үнсэлтээсээ бага зэрэг саллаа. Тэхёний утас зогсоо зайгүй дуугарч Жонгүг сүүлдээ залхасан юм.

Жонгүг зогсон " Хариулчих тэх үү " гэж хэлэн Жонгүг түүний дээрээс босон үсээ илэх аж. Тэхён утсаа харвал өчигдөр түүний болзсон охин байх ба нүдээ эргэлдүүлэн утсаа унтрааж орхив. 

Эргэн Жонгүг рүү харвал " Хэн байна? " гэж асуув.

" Мэдэхгүй ээ, магадгүй дугаар андуурсан байх " гэж Тэхён түүнд хариулав.

" Тэр яахав, тэгээд хаана явж байлаа? " 


I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now