스물넷

853 165 4
                                    

Машин явсаар эмнэлэгийн хаалга нь дээр зогсож Жонгүг хам хум мөнгөө төлчихөөд хурдхан машинаас гарч гүйлээ.

Эмнэлэгийн хаалгыг түлхэн орж эргэн тойрноо харвал хүлээлгийн сандал дээр суух Жиминийг олж харав. Жонгүг ахынхаа уйлсан байхыг анзааран, хурдхан гүйж очин ахынхаа гараас татаж босгон, тэд хэсэг тэврэлдэн Жимин хурдхан хөдөлж түүнээс салав. 

" Түүний өрөө 210 " 

Жонгүг хурдхан хурдан алхсаар, Жиминий хэлсэн дугаарыг хайн хоёр талруугаа харсаар явах аж. 

208, 209, 210...

Хаалга нь хаалттай байх ба Жонгүг зөөлхөнөөр хаалгыг нээн, эмнэлэгийн орон дээр хэвтэх Тэхёнийг харав. Тэхён удаанаар эргэж харан хаалганы дэргэд хэн зогсож байгааг анзаарах аж. 

Жонгүгийг харсан Тэхён гараа сунган, Жонгүг алхасаар түүний орны хажууд ирж түүний гарыг атган зогсов. 

" Юу болов ээ хён? " Жонгүг орны хажууд байх сандал дээр сууж байхдаа асуун, нүдэнд нь аль хэдийн нулимс хурсан байлаа. 

" Чамд худлаа хэлсэнд уучлаарай. Чиний зурвасанд хариу өгөөгүйд ч уучлаарай, Жонгүг а~" Тэхён үүнийг хэлээд уйлчихав.

" Зүгээр дээ, одоо би таны хажууд байгаа болохоор зүгээр " 

" Б-Би цусны цагаан эсийн хорт хавдартай " Тэхён хэлэн, Жонгүгийн гарыг улам чанга атгав. 

" Үгүй байлгүй дээ " Жонгүг шивнэн, толгойгоо орны эрмэг дээр тавин уйлж эхлэв.

" Алив, надтай цуг хэвтээч " Тэхён Жонгүгт хэлэн, хажуудаа түүнд хэвтэх зай гаргасан юм. 

Жонгүг орон дээр гаран, Тэхёний хажууд ойртон хэвтлээ. Жонгүг ахыгаа өөррүүгээ татан, түүний духан дээр үнсчихээд ахиад л уйлаад эхлэв. 

" Би зүгээр болноо, Гүк а~ " гэж Тэхён намуухан дуугаар хэлэх аж. 









A/N :  Let's cry together Jungkook - a~

But i bet, is it not sad ending :))

Та нарт sad ending'тэй юм санагдсан бололтой, зарим нэг нь уншихаа больчихож :(

I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now