스물여덟

894 162 17
                                    

Author's pov

" Уучлаарай, Жиминийх ч бас таарсангүй " гэж эмч хэлэн толгойгоо сэгсрэх аж. 

Тэхён санаа алдан, Жимин Жонгүг хоёр ч адил үйлдэл хийлээ.

" Зүгээрдээ, та зүгээр болно " хэмээн Жонгүг ахыгаа тайвшруулах мэт гараас нь зөөлхөн атгах аж. 

Тэхён түүний хэлсэнд бага зэрэг инээмсэглэн байвч дотроо зүгээр л уйлж байлаа. 

" Бид чадах бүхнээ хийнээ, танд амалж байна Ноён Ким " гэж эмч хэлээд өрөөнөөс гарч явав.

 Гэхдээ худлаа найдварт итгээд хүлээх ямар хэцүү байдаг билээ дээ? 

Бараг л хэзээ үхэхээ мэдэж байгаа хүнд зүгээр болно гэх амлалт өгөх хэрэг байгаа юм уу? 

" Тиймээ, би зүгээр болно " хэмээн Тэхён наанаа инээж цаанаа уйлсаар " Би чамд хайртай " гэж хэлэв. 

" Би ч гэсэн танд хайртай " хэмээн Жонгүг хэлэн хайртынхаа духан дээр үнслээ. 

&&&

Хэдэн долоо хоногийн дараа, Жонгүг ганцаараа бааранд хар хувцастай орж ирэв. Текны хажууд байх сандал дээр суун, бармен эмэгтэй түүний урд ирэх аж. 

" Хэцүүхэн орой байна уу? " гэж бармен эмэгтэй Жонгүгийн замбараагүй болсон үс болон нүдэнд нь хурсан нулимсыг харсаар асуув. 

" Тиймээ, өнөөдөр найз залуугийн маань оршуулгын ёслол болсон " гэж хэлэн Жонгүгийн яриан тасалдан " Тэр маань хорт хавдартай байсан юм " гэж хариулав. 

" Намайг үнэхээр уучлаарай, юу захиалах уу? " 

" Хоёр шар айраг өгөөч " 

&&&

Жонгүг шөнө дундаа орж байхад гэртээ ирэн, орруугаа удаанаар алхах аж. Яагаад ч юм тэр хачин гэх чинь даарч байлаа. 

Орныхоо хажууд ирэн шууд л унаад өгөв. Гадуур хувцасныхаа цахилгааныг л тайлан, өөр юу ч тайлалгүй утсаа шалгав. Түүнд Жиминээс таван дуудлага ирсэн байлаа. Жонгүгт хэнээс дуудлага ирэх нь хамаагүй. Одоо бүх зүйл түүнд хамаагүй болчихсон. 

Жонгүг дэлгэц нь дээр байх Тэхёны гэрэлтсэн инээмсэглэлтэй зургийг харан, уйлахаа хичээгээд ч зогсоож чадахгүй байлаа. Нулимс нь дусал дуслаар Тэхёны зурган дээр унаж байх аж. 

" Таныг санаж байна, ахаа " 

" Над дээр эргээд ирээч дээ " 

" Гуйя " 

Гэнэт л Жонгүг нүдээ нээн, өөрийн хар дарсан зүүднээс сэрлээ. 







A/N : My heart is boom boom 
Маргааш төгсгөлийн хэсэг 🌸

I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now