스물다섯

839 162 1
                                    

Author's pov 

" Тэгэхээр эмчлэх арга байхгүй хэрэг үү? " Жонгүг орны хажууд зогсох эмчээс лавлах аж. 

" Үгүй ээ гэхдээ тэр чөмөг шилжүүлэн суулгах боломжтой " гэж эмч хэлэв. 

" Тэгвэл би хийе " гэж Жонгүг санал болгов.

" Чи үнэхээр надад үүнийг хийж өгөх гэж байгаа юм уу? " Тэхён Жонгүгаас асуух аж.

" Мэдээж, өөрөө ер нь ийм асуулт ч асуух ёсгүй юмсан " 

Тэхён өөрийн сэтгэл татам хирнээ гундуухан инээмсэглэлээ Жонгүгт харуулах аж. 

" За тэгвэл эхлээд чамаас шинжилгээ авах хэрэгтэй байна " гэж эмч Жонгүгт хандаж хэлэв.

" Одоо хийж болох уу? " 

" Мэдээж, түүнийг чамаас хэсэг хугацаагаар хулгайлвал зүгээр биз дээ? " гэж эмч Тэхёнээс асуулаа.

" Мэдээж зүгээр дээ " хэмээн Тэхён хэлж, Жонгүг рүү хандан " Явчихаад ирдээ " гэж хэлэв.

Жонгүг толгой дохин Тэхёний духан дээр үнсчихээд цааш эмчтэй цуг гарч явлаа. 

&&&

&&

&

TH : Чи одоо ч хүлээлгийн өрөөнд байна уу?

JM : Тийм ээ, яасан?

TH : Миний өрөөнд ирж болох уу? 

JM : За, одоо очлоо 

&

&&

&&&

Жимин түүний өрөөнд орж ирэн, орны дэргэд байх сандал дээр суулаа. 

" Чи зүгээр үү? " 

" Гайгүй ээ, би чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орж магадгүй " Тэхён түүнд хэлэв.

Жимин инээмсэглэн " Сайн байна " 

" Тийм ээ... хөөе гэхдээ ямар нэгэн зүйл буруугаар эрг---- " Тэхёний хэлэх гэж байсан зүйлийг Жимин дундуур тасалчихав. 

" Битгий хэл, бүх зүйл сайхан болно. Чи эдгэх болно " 

" Найдаж л байна гэхдээ зарим зүйлс хэзээ ч сайнаар эргэддэггүй шүү дээ. Тийм болохоор чамайг би Жонгүгтай байгаасай гэж хүсэж байна. Түүнийг зүгээр болох хүртэл түүнд санаа тавиарай " 

" Тэгвэл надад хэн санаа тавих юм? " Жимин түүнээс асуун, хацрыг нь даган нулимс дусал дуслаараа бөмбрөх аж. 

" Нааш ир " Тэхён хэлэн Жиминий гараас атгаж авав.

" Чи хэзээд л хүн бүхэнд санаа тавидаг сайхан сэтгэлтэй нэгэн. Бас удаан хугацааны турш миний сайн найз байсанд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Хайртай шүү, Чим Чим "

" Би ч гэсэн хайртай шүү, Тэхён " 







A/N : Гунигтай байна уу? тэгвэл та нар Chim chim гээд нэтээс хайгаад үзээрэй ( ͝סּ ͜ʖ͡סּ) 

I can say no homo, bro ♡ taekookOnde histórias criam vida. Descubra agora