스물하나

849 172 2
                                    

Author's pov

Тэхён орон дээр хэвтэн хөнжил дотроо уйлж байлаа.

Яагаад хорт хавдар гэж?

Хаалгыг нь хэн нэгэн тогших үед тэр уйлахаа болин, нулимсаа арчин нусаа татав.

" Очлоо " гэж Тэхён хаалга руу очиж байхдаа хашхирах аж. Хаалга онгойлговол түүний өмнө түүний харахыг хүссэн мөн хамгийн их харахыг хүсээгүй хүн зогсож байлаа.

" Уйлж байсан хэрэг үү? " Жонгүг түүнээс асуувал, Тэхён толгойгоо сэгсрэв. Жонгүг хаалга хааж дотогш орж ирлээ.

" Гэхдээ та яг л уйлж байсан юм шиг харагдаад байна. Нүд чинь хавдчихсан бас нүүр чинь улайчихаж " Жонгүг түүнд хэлэв.

" Үгүй ээ би уйлаагүй, зүгээр л сайнгүй байгаа юм "

" За за, би Жиминтэй яриад ирсэн юм. Тэр энд ирээгүй долоо хонож байна гэсэн. Гэтэл та надад яагаад худлаа хэлсэн юм? би таныг асарч чадна шүү дээ "

" Би зүгээр л чамд ийм байгаагаа харуулмааргүй байсан юм. Үнэндээ чамтай уулзахыг хүсэхгүй байсан юм " гэж Тэхён хэлэн доошоо харах аж.

" Юу? Яагаад? "

" Бид ахиж бие биенээ харах хэрэггүй гэж бодож байна " хэмээн Тэхён доош харсан чигээр хэлэв.

Түүний хэлэхийг сонссон Жонгүгийн нүдэнд нулимс хурах аж.

" Я-Яагаад гэнэтхэн ингээд байгаа юм? " гэж Жонгүг түүнээс энгийнээр асуух гэсэн ч нэг л болж өгөхгүй байлаа.

" Би чамтай ахиж хамт баймааргүй байна, Жонгүг. Тийм болохоор намайг зүгээр орхичих тэгэх үү? "

Жонгүгийн нүдэнд хурсан нулимс түүний хацрыг даган урсаж эхлэв. Хурдхан эргэж харан, хаалга руу гүйн Тэхёныг гэрт нь үлдээн гарч явлаа.

Түүнийг гарсны дараа Тэхёны бие нь хүндрэн буйдан дээр унан, нүүрээ дарав. Буйдан дээр байсан дэрийг аван, дуу гаргахгүйг хичээн нүүрээ дэрэнд нуун зөөлхөн мэгшиж эхлэсэн юм.

Намайг үнэхээр уучлаарай, Гүк

Ингэсэн нь надад ч, чамд ч илүү дээр байх





















A/N : Та нарыг анзаараад байсан гунигтай хэсэг дээр Vote дарахгүй өнгөрчихдөг юм байна. Тэгсэн аз жаргалтай хэсэг дээр уншсан хүнээсээ илүү Vote той байх жишээний? кк Найжуйдаа аз жаргалын хажуугаар хэсэг зовлон амттай шд :)>))))))

I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now