스물셋

875 160 4
                                    

Author's pov

Жонгүг Тэхёнтэй сүүлд уулзснаасаа хойш гэрээсээ нэг ч гаралгүй. Өдрийг орондоо өнгөрөөж байгаа билээ. Тэр нэг бол уйлж, нэг бол хайрын тухай кино үзэн өөрийгөө тамлаж байсан юм. Жонгүг таван минут тутамд Тэхён руу зурвас илгээх ч одоо хүртэл ямар ч хариу аваагүй.

Жонгүг орон дээрээ суун, Netflix доош гүйлгэн өөрийн үзээгүй кино байна уу шалгах ч бараг л олдохгүй байлаа. Удалгүй үзэх юм хайж байхын оронд Тэхён рүү зурвас бичихээр шийдэв. Түүнрүү хоёр удаа залгасан ч танихгүй нэгний хоолой л сонсогдох аж. Тэгээд зүгээр л дуут шуудан илгээв. 

" Сайн уу? Хён ахиад л би байна. Таныг энийг хүлээж авсан үедээ эргүүлээд залгана гэж найдаж байна. Хайртай шүү "

Тэр утсаа салган орон дээрээ хэвтэв. Түүний утас дуугаран хоосон байсан өрөөнд нь чимээ авчирах аж. Дэлгэцээ харалгүй хариу өгөхөөр ногоон товчин дээр дарлаа. Тэхён хён байгаасай хэмээн залбирсаар авсан юм.

" Байна уу? Тэхён "

" Байна, үгүй ээ Жимин байна. Чи яг одоо эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна. Тэхёнд нэг юм болсон юм шиг байна. Яг юу болсныг мэдэхгүй байна гэхдээ чи энд яг одоо...энд ирэх хэрэгтэй байна Гүк " Жиминий хоолой үүнийг хэлэхдээ сааралтан сонсогдох аж. 

" Би удахгүй очлоо " 

Жонгүг утсаа салган, хурдхан шиг орноосоо босон түлхүүр болон хүрмээ аван гарлаа. Такси барих гэж гараа дээш өргөвөл үнэхээр их салгалах аж. 

&&&

&&

&

JK : би очиж байна

JK : юу болсон юм? тэр гайгүй юу?

JM : энийг зурвасаар хэлэхэд тохиромжгүй ээ

JM : Тэхён чамайг энд ирэхээр чинь хэлнэ гэсэн

JM : зүгээр л хурдал 

&

&&

&&&

Жонгүгийн зүрх түүний хэлснийг сонсон бараг л зогсоохоо шахсан юм.

Юу болсон болохоороо зурвасаар хэлж болохгүй гэж вэ? муу мэдээ юм уу? үгүй биз дээ?

I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now