스물일곱

805 156 2
                                    

" Бидэнд хариу ирсэн " гэж эмч хэлэв.

" Тэгээд? " гэж Жонгүг эмчийг шамдуулах аж. 

" Харамсалтай нь чиний чөмөг Тэхёнийхтай таарахгүй байгаа болохоор өөр хүн олох хүртэл хагалгаа хийж болохгүй нь, уучлаарай " 

" Жиминийх яаж байна " Жонгүг асуун, үргэлжлүүлэн " Чи хийгээд үз " хэмээн Жиминд хэлэв.

Жимин эхлээд Жонгүг рүү дараа нь Тэхён рүү сүүлд нь эмч рүү харав.

" Мэдээж, минийх таарахнуу үзэцгээе " гэж Жимин хэлээд үргэлжлүүлэн " Тэхёний төлөө бол юу ч хамаагүй хийх болно " гэж хариулав.

Тэхён түүнрүү аран инээж " Баярлалаа " гэж хэлэв.

" За сайн байна, тэгвэл намайг дагаад яваарай " хэмээн эмч хэлэн, Жимин эмчийг даган өрөөнөөс гарлаа. 

Жонгүг түүний орны хажуудах сандал дээр суун, ахынхаа гарыг атгах аж. 

" Та зүгээр болноо, би амлаж байна " 

" Гуйя биелэх эсэх нь эргэлзээтэй амлалт битгий өг. Хэрвээ Жиминийх минийхтэй таарахгүй бол ямар ч хагалгаа болохгүй шүү дээ " 

" Битгий тэгж хэл. Та заавал хагалгаанд орон болно, Хён " 

" Зүгээрээ би хэлж болно. Заримдаа хэзээ ч таардаггүй тохиолдол байдаг гэж эмч хэлсэн болохоор..." 

Жонгүг түүний хэлсэн зүйлээс болж доош харан, нулимсаа тэвчих хэцүү байлаа. Удалгүй өрөөний хаалга онгойх аж. Нааш алхан ирж буй Намжүүн, Жин, Юнги, Хусог нар байсан юм.

" Ах нараа " гэж хэлэн Тэхён тэвчиж байсан нулимсаа урсгаж орхив.

Бүгдийнх нь нүдэнд нулимс хурсан ч гэсэн ах нар нь хамгийн бага дүү болон түүний хажууд байх хамгийн багаас ч ялгагүй бяцхан дүүгээ тайвшруулахын тулд тэвчин хоёр бяцханаа очиж нэг нэгээрээ тэврэн тайтгаруулах аж. 

" Тэр зүгээр болноо, ах нараа " гэж Жонгүг бүгдэнд нь хэлэв.

Тэд дүүгийнхээ хэлсэнг сонсон толгой дохин, нулимсаа арчиж байхад Тэхён хурдхан шиг хамарнаасаа гойжих цусаа арчих аж. 







I can say no homo, bro ♡ taekookWhere stories live. Discover now