아홉

1.1K 179 0
                                    

Жонгүг маргааш өглөө нь босохдоо Тэхён түүнийг чангахан тэвэрсэн байгааг харан урууланд нь бяцхан инээмсэглэл үүсэв. Түүнээс холдон уруул дээр зөөлхөн үнсчихээд санаа алдлаа.

Тэр босож гэрийг нь цэгцлэн түүнд өглөөний хоол хийчихээд гэрээс нь гарч явлаа. Тэхён түүний дараахан асар их шарталттай цуг ганцаараа сэрсэн юм. Хажуудаа байх савнаас өөртөө ус аягалан ууж байхдаа ширээн дээр байх хоёр ширхэг эм болон бичигтэй цаасыг олж харав. 

Бичгэн дээр : 

Өглөөний мэнд! Толгой чинь хагарах гэж байгаа юм шиг өвдөж байгааг чинь мэдэж байгаа болохоор өвчин намдаах эм бэлдсэн юм. Бас өглөөний хоол ч гэсэн хийсэн байгаа гал тогооны ширээн дээр кофетэй цуг байгаа шүү. Дараа уулзая - Гүк 

Тэхён түүний хэлсний дагуу хоёр эмийг усаараа даруулж уучихаад аажуухнаар бослоо. Ширээн дээрээс утсаа шүүрч аван гал тогоо орж харвал саяхан хийсэн мэт бүх зүйл нь бүлээн байх аж. Ширээнд сууж түүний бэлдсэн өглөөний цайг амтархан зооглов. 

Жонгүг рүү бүх зүйлд баярлалаа хэмээн зурвас илгээсэн ч ямар ч хариу байсангүй. Тэхён утас руугаа ширтэн түүнээс хариу ирэхийг хүлээгээд л байлаа. 

Одоо хүртэл ямар ч байхгүй байх аж.

I can say no homo, bro ♡ taekookDonde viven las historias. Descúbrelo ahora