1: Who are you?

880 57 2
                                    

Ким Чэрёон
"Чэрёон-аа, би зөгийн балны хандмал 2 жилийн өмнө дарснийг санаж байна уу?аваад яваарай, ханиад хүрвэл эдгэхэд чинь туслана"

"За ээж ээ, та ч гэсэн жэхёонтай сайн сууж байгаарай" гэж чэрёон нүдэндээ нулимс бөмбөгнүүлэн ээж ах хоёрыгоо харан үүдэнд том том цүнхнүүдтэйгээ зогсоно.

Нэг сайн тэврэлдэж аваад үүдээрээ гаран одох намайг жонгүг машинтайгаа угтав. Би өчнөөн найзуудтай л даа, гэхдээ хамгийн их итгэж, хамгийн их найддаг хүн минь бол жон жонгүг. Тэр намайг нисэх буудал руу хүргэж өгнө гээд шалгаагаад байхаар нь зөвшөөрчихсөн юм. Яс юуман дээрээ бол тэр гуравхан сарын өмнө жолооны күрсээ төгссөн болохоор жоохон итгэлгүй л....🤣

Машин дотор яагаад ч юм их сонин уур амьсгалтай байхаар нь би яриа эхлүүлдэг юм билүү гээд амаа нээтэл-
"Чи үнэхээр намайг орхиод тийм хол явах гээд байгаа юм уу" гэж хэлэх нь дуулдлаа.
"Мэдээж шдээ, ингэж их хичээж сурчихаад тэтгэлэг аваад явж байгаадаа бөөн баяр байна"
"За тэгвэл тэнд очоод хамаг юмнуудаа хэлээрэй, магадгүй нэх тачаангуй залуу харвал надад шууд харуула-"
"За за за чи ямар далий юм бэ"

"Засс, чи өөрөө нэх олигтой ч юм шиг." гэхээр нь би цэгцтэй янзлагдсан үсийг нь гараараа бужигнууллаа. Тэр ямар хөөрхөн юм бэ? Тэр намайг удаан харахгүй гэж бодон уруулаа унжууллаа. UwU

Одоо би өөрийгөө танилцуулъя.
Намайг Ким Чэрёон гэдэг. Сая гарсанчлан Жон Жонгүг бол миний хамгийн зөөлөн бас хамгийн галзуу найз. Итгэмээргүй ч гэсэн хэдэн хүмүүстэй 'үнэн үү шийтгэл үү'-г тоглоод богино банзал,өндөр өсгийт өмсөөд гадуур дуу дуулаад бүжиглээд явж байсан хүн. Тэгээд бүр ерөөсөө ичээгүй юм даа! Тэр хэдий тэнэг ч гэсэн хэзээ ч миний талаас гарч байгаагүй. Миний гадаад явж байгаа шалтгаан бол би сая 12оо төгсөхдөө сургуулийнхаа хамгийн их оноотой сурагчаар тодорсон юм. Тиймээс ч сургуулиас минь надад шагнал болгон одоо сурах гэж байгаа сургуульд минь төлбөрийг нь төлөхөөр болсон юм. Миний дагнаж байгаа мэргэжил бол эмч. Шүдний эмч. Гэхдээ би хоббигоороо өөр өөр хэд хэдэн юм сурж байгаа.
Би бол тийм хөөрхөн эмэгтэй бол биш л дээ, Ёвропынхонд байдаг тийм сайхан нүд хөмсөгтэй биш ч өөртөө таарсан дундаж төрхтэй тийм л хүн.
Гэхдээ би тийм ч гэнэн хонгор хүн биш шүү, ямар үедээ яахаа мэддэг хүн. Миний гэр бүлийн тухайд бол ээж ах хоёртойгоо гурвуулаа амьдардаг. Аавтайгаа би үнэхээр сайхан харьцаатай байсан л даа, гэвч энэ бүхэн намайг том болоход орвонгоороо эргэнэ гэж хэн мэдэхэв. Намайг төрөхөөс хоёр жилийн өмнө аав минь нэгэн эмэгтэйтэй орооцолдоод хүүхэдтэй болчихсон.. Намайг 9 настай болоход аав минь ээжтэй нэлээн тааруу харьцаатай болоод өөрийнхөө замыг хөөгөөд тэр эмэгтэй рүүгээ яваад өгсөн юм. Магадгүй тэр эмэгтэй түүний хүүхэд хоёрыг мэдчихсэн байх. Тийм ээ аав минь миний чин сэтгэлээсээ хайралдаг хүн ч, миний хамгийн их үзэн яддаг хүн мөнөөсөө мөн.....

"За хоёулаа одоо буухуудаа?"гэж жонгүг хэллээ. Би ч толгой дохин хэд хэдэн амттан хажуугийн дэлгүүрээс аваад онгоцондоо суухыг хүлээх зуурдаа жонгүгтэй буу халав. Яг гоё хуушуур, данхтай цай бид хоёрын дунд тавиад өгсөн бол бүр онгоцоо мартаад яриад л байхаар байлаа. Бид хоёр нэлээн удаан уулзахгүй байж магадгүй болохоор аль байдгаараа л нэг нэгэндээ сэтгэлийнхээ үгийг хэлцгээнэ.

Ингэж тэгсхийсээр байгаад нэг юм онгоцондоо орлоо. Би өндөрөөс бага зэрэг айдаг учраас хараад сууж байхаар шуудхан л унтаад өгөхөө бодлоо...Миний сайхан зүүдийг минь газардах дөхөж байна гэсэн чанга яриа сэрээлээ. Доошоо буухад үнэхээр эвгүй чих ч сонин болоод, толгой ч эргээд эхэлдэг юм байна лээ. Тэгж тэгж би онгоцноосоо буун  сургууль дээрээ очин дорм(дотуур байр)-ынхоо жижүүрт бичиг баримт, сургууль гээд хэрэгтэй болгоныгоо харуулж үзүүлээд өрөөнийхөө түлхүүрийг авлаа. Цахилгаан шатаар дээш гаран түлхүүрэн дээр минь хадаастай байгаа өрөө лүү орлоо. Японы эд хэрэгсэл нь солонгосоос тэс ондоо юм аа. Өрөө маань дундаж хэмжээний 2 тусдаа ортой, нэг угаалгын өрөөтэй байв. Чимдантай хувцсаа өрөөнд байгаа 2 орны зүүн талын орны хажууд нь тавив. Сая жижүүрээс түлхүүр авахад тэр надад өрөөний хамтрагч байгаа шүү гэж хэлсэн, угаалгын өрөөний шүршүүрт хэн нэгэн орж байгаа чимээ сонсогдсон нь тэр юм байх аа.

Би хамаг байдаг хувцас хунараа гаргаад шүүгээндээ аятайхан шиг эвлэж эвхэн хийгээд цаг харваас 10:00 болж байв. Нэгэнт л гадаадад ирснийх  эртхэн унтаж амраад маргааш хотоо үзье гээд хөнжилдөө шурган оров.

Яг л зүүдний оронд очих гэж байхад хаалга тас хэмээн хаагдах чимээгээр нүд минь нээгдлээ. Нойрмог байсан болохоор нүд минь жоохон бүрэлзэж байхад харахад богинохон, бараг халимаг үстэй гэмээр эмэгтэй хүн гараад ирэв. Нүдээ хэд хэд анивчсаний дараа арай л нэг жирийн хараатайгаа болоод харахад...
Wooooow...миний урьд амьдралдаа ч харж байгаагүй яг л тэнгэрээс бууж ирсэн тэнгэрийн элч шиг тийм л үзэсгэлэнтэй залуу нүдний минь өмнө зогсож байв....

A/N: Энэ хүнийг хэн гэж бодож байна?👻Vote өө сайн дараарай манайхааан 💝🙌💟💋👅

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now