19: Гарчиггүй

274 30 2
                                    

Чэрёон: "Чи тэгээд жэнниг яах гэж байгаа юм?"

Тэхён: "Сайн мэдэхгүй л байна даа намайг түүн дээр очиход нэг ч үг дуугараагүй. Жимин сэрлээ ч хэсэгтээ хэлээд хэрэггүй байх аа."

Тэр нь ч тийм л байх л даа, жэнниг хараал цочсондоо яачих ч юм билээ дээ.

Чэрёон: "Мхн, гэхдээ аль болох түргэхэн шиг түүнийг юу хийж явсан, яах гэж ирснийг нь олж мэдэх хэрэгтэй байна. Би очсоноос чи очсон нь дээр. Ямар ч байсан шахаад л бай, үхтлээ үг дуугаргахгүй байна гэж байхгүй байлгүй."

Тэхён үг хэлэхийн оронд толгойгоо дохилоо.

Тэхён: "Магадгүй өнөөдөр ямар нэгэн үг амнаасаа унагаж магад. Би түүнрүү хоол бариа очъё. Чи жиминий өрөөнд ч юм уу байж байхгүй юу."

Тэр надруу инээмсэглэчхээд гал тогоо руу яваад өглөө. Одоо хүртэл түүнд сэтгэлтэй байгаа гэдгээ ч анзаарахгүй байх шиг. Бүүүр өрөвдчлөө.

Би буцаад жиминий өрөө лүү явлаа. Ороод хамгийн түрүүнд ширээн дээр байгаа эм, цаастай бичиг хоёрыг анзаарав. Согжин үлдээсэн байлаа. Эмээ уучихаад хэсэг орон дээр хэвтэж амрахаар шийдсэн ч төд удалгүй жимин ямархуу байгааг харахыг хүсээд бослоо. Энэ давхраар бөөн юм болон хайж хайж жиминий байгаа өрөөг оллоо.

Хаалгыг онгойлгоод ороход жимин орон дээрээ ухаангүй хэвтэж байлаа. Би түүнрүү дөхөж очоод сандал татан хажууд нь суулаа. Хэдий энэ биеийн байдал нь тийм ч сайн биш байгаа ч зүрхний аппаратнаас нь гарч байгаа чимээ буюу зүрх нь хэвийн цохилж байгааг илтгэх чимээ намайг бага зэрэг ч болтугай тайвшруулна. Би түүний баруун гарыг нь хоёр гартаа атгахад хүйтнийг мэдэрч байгаа нь уйлмаар. Учир нь энэ бүгд миний буруу шүүдээ. Гайтай юм шиг байршил тогтоогч суулгуулснаа анзаараагүйгээс болж ийм зүйл боллоо. Хэчнээн ч их хүн үхчихэв. Жиминийг ийм байдалд оруулахаас гадна ээж минь... Та минь тайван нойрсоорой, баяртай гэж ч хэлж амжаагүй тэнэг охиноо уучлаарай. Амьдралын гэрэл гэгээг охин нь сургуулиа төгсчихөөд том албан тушаалтай болчихоод харуулна аа гэж бодсон ч, одоо ингээд ийм юм болчихлоо. Охиныгоо үнэхээр их уучлаарай... Гэхдээ би таны итгэлийг алдахгүй ээ, хэдий жиминтэй хамт байхаар шийдсэн ч магадгүй сургуулиа төгсөх боломж олдох ч юм билүү. Чэрёонаа, өөдрөгөөр бод. Хэдий ээжийн чинь бие нь байхгүй болсон ч, сүнс нь хамт байгаа шүүдээ. Харагдаж үзэгдэж сонсогдохгүй ч, мэдрэгдсээр байх болно оо.

Нэг л мэдэхэд гартаа атгасан байсан түүний гаран дээр бүлээхэн нулимс минь унаж байхыг мэдрэлээ. Толгойгоо өндийлгөн түүнрүү харахад тэр хэзээ ч ийм тайван байгаагүй юм шиг. Үргэлж л нэг бол хөмсгөө зангидсан, нэг бол ёжтой инээмсэглэдэг байсан царай нь биш харин зүгээр л нэг энгийн амьдралтай эрэгтэй шиг харагдаж байгаа нь зүрхийг минь догдлуулж байлаа. Нэг гараараа хөвсгөр үсийг нь зөөлөн илээд өөдөөс нь инээнгээ хэллээ.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now