25: ХХХ

343 25 10
                                    

A/N: Za house of card bnu love talk bnu oorsdoo medeed duugaa tavitsgaadaa ahahahahah


<Чэрёон>

Нойр минь ердөөсөө ч хүрсэнгүй.

Олон олон хариултгүй асуултууд толгойд минь эргэлдсээр..

Би жиминий аавтай цусан төрлийн холбоотой гэж үү? Үгүй ээ, тийм байх боломжгүй. Гэхдээ энэ үнэн бол жимин бид хоёр яах болж байна аа??

Магадгүй арай аав минь гэж бодож явдаг байсан хүн төрсөн аав минь биш байсан юм болов уу?

Байздаа... Бүх юм утга учиртай болж эхлэж байна. Жимин надаас хоёроор ах. Аав намайг төрөхөөс хоёр жилийн өмнө өөр хүүхэдтэй болсон байсан...

!!!!!!!!

Чэрёон: "Ээж ээ.. Та яагаад энэ хатуу хорвоод яагаад ганцааранг минь үлдээн явж байгаа юм бэ? Надад таниас асуух зүйл үнэхээр их байна! Та зүгээр л би амьд гээд гараад ирчих л дээ!?" гэж нулимс дуслуулангаа өрөөндөө өөртөө хэллээ.

Жимин: "Нэгэнт байхгүй болчихсон хүний битгий байн байн дурсаж өөрийгөө зовоогоод бай." хэмээн хаалганы урд зогсож байгаад хэлэх нь сонсогдов.

Чэрёон: "Яасан? Гэнэт л санаа тавьдаг болчихов уу?!" гэж уурандаа өөдөөс нь дуугаа өндөрсгөн хэллээ.

Жимин: "Эхлээд тайвшир. Ингэж байгаад сэтгэл гутралд орчихвол яах юм?"

Чэрёон: "Чи яах юм? Хөөе! Хэлээч! Чи намайг яаж чадах юм! Өмнө нь нэх тоодоггүй байсан байж хамт байж чадахгүй болохоороо санаа тавьж байгаа юм уу!?"

Жимин: "Надруу битгий дуугаа өндөрсгөөд бай."

Чэрёон: "Энэ бүхэн чамаас л болсон. Чи л миний замд хөндөлсөн орж ирээгүй байсан бол би бусад шиг өөрийнхөө замаараа явж байх байсан!"

Жимин: "Би хэлсэн үгээ ахиад давтахгүй шүү!"

Чэрёон: "ЭНЭ БҮХЭН ЗӨВХӨН ЧИНИ-"

Гэнэт л жиминий уруулийг өөрийнх дээрээ мэдрэв. Энхрийлж биш, хүчтэйгээр, ухаан зулаггүй уруул нь минийх дээр хөдөлж байлаа. Жимин хоёр алгаа хацар дээр минь тавиад өөртөө татан бүр ч ойртуулав. Хэдий би эсэргүүцэж зөрүүлж үнсэхгүй байхыг хичээсэн ч яаж энэ залууд үгүй гэж хэлж чадахав дээ, хоёр гараараа түүний хүзүүг тэврээд ахиад үлдсэн юм уу гэмээр зайг шахан өөртөө бүр ч ойртуулан үнсэв. Жимин доод уруулыг минь аяархан хазахад амаа нээж өгөн түүний хэлийг оруулав. Би нэг гараараа түүний үсийг илэн дундуур нь явуулж байхад жимин намайг ханаруу удаанаар зүгчлэн дагуулж байв. Хүйтэн хананд тулсан цагт гэнэт энэ бодол толгойд минь орж ирэн намайг зогсоход хүргэлээ. Жимин тэрийг анзаараад гайхан амьсгаадсаар асуув.

Өрөөний хамтрагч \ Jimin ffTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon