3:Яг л нэг мэддэг хүн шиг...

594 48 4
                                    

"Тамд тавтай морил, чэрёонаа"
Би үнэхээр юу болоод байгааг мэдэхгүй байна аа. Тэхёнаас асуумаар байгаа ч өмнө минь зогсож байгаа хүний алаг нүдэнд нь хэтэрхий уусчихаж.

Энэ жимин гэгч нь намайг толгойноос хөл хүртэл минь ажиглан харсаар ашгүй нэг юм ханасан бололтой тэхён руу эргэлээ. Ёооох ингэж нэг амьсгаа авах гэж.

"Энэ чинь тэгээд чиний санал болгоод байгаа хүүхэн чинь юм уу?" гээд бараг шоолсон байдалтай хэллээ. Хэдий би тайван дөлгөөн хүн ч уураа барьж дийлэлгүй өөдөөс нь хэдэн үг хэлчихлээ ххэ

"Өөрөө хэн болчихоод эмэгтэй хүнээр доог тохуу хийгээд байгаа юм? Аан нээрээ тэхёнаа надад яг одоо энд юу болоод байгааг хэлээдэх дээ!?" гээд би гэнэт өндөр дуугаар хэлэхэд жиминий дооглонгуй харц нь 0.00001 секундын дотор ууртай догшин харцаар солигдоод нэг гараараа эрүүг минь маш хүчтэй бариад авав. Хугарчихаагүй байгаадаа эрүү минь.

"Хэн болчихоод гэнэ ээ!? Пак Жимин гэж хэн болохыг мэдэхгүй юу? Эсвэл чулуун доор амьдарч байгаад гарч ирээ юу?!"

За одоо ёстой больё...
Би өмнө нь боксоор хэсэг хугацаанд хичээллэж байсан болохоор өөртөө итгэлтэй нь гэгч нь гарыг нь мушгаад авлаа. Жиминийг бантах хойгуур би гал тогооны ширээн дээр байсан заазуурыг аваад хоолойг нь хирччихэв..
Эсвэл магадгүй би тэгсэн гэж бодохыг хүссэн байх...

"Би чамайг хэн гэдгийг чинь мэдэхгүй ээ, гэхдээ сайн хүн биш гэдэг чинь илт байна. Ийм үйлдлүүдийг чинь эцэг эх чинь харвал гомдох байхдаа" гээд би нэгдүгээрт айсандаа, хоёрдугаарт өвдөлтөөсөө болоод нулимс дуслуулан хэллээ.

Гэтэл яасан юм бөө мэд, гар нь султран харц нь хэсэгхэн зуур зөөлөрснөө тэр дор нь над руу муухай харав. Тэр харцаа нуух гэж оролдсон бололтой... Магадгүй би эцэг эх гэж хэлээд хэрэггүй байсан байх.

Тэгээд байшинд болж байсан хамаг юмаа орхиод миний бугуйнаас хүчтэй зууран дагуулаад нэг газар луу аваад явлаа. Би хэдий үнэхээр их айж, чичирж байсан ч түүнийгээ нуухыг хичээлээ. Би гарыг нь тавиулах гээд байдаг хүчээ гаргасан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Бид хоёр нэг өрөөний урд хүрч ирлээ. Тэр хаалгыг онгойлгон намайг түлхэн оруулаад хаалгыг хаан нэг чимээ араас нь гарсаныг бодвол намайг түгжчих шиг боллоо. Түүнээс сонссон хамгийн сүүлчийн үг нь "Хэнд ч эцэг эхийг минь дурсах эрх байхгүй!".

Би хаалга налан доошоо суулаа. Хийж чадах юм байгаа биш өвдгөө тэврэн уйлж суухдаа өөрийгөө хэсэг хормын дараа гүн нойронд автсанаа ч мэдсэнгүй.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now