9(үргэлжлэл): Уулзалт

417 43 5
                                    

Үүнээс хойш бүтэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд тэр надаар маш олон бохир зүйлс хийлгүүлсэн. Намайг дургүйцэх л юм бол манай гуравт ямар нэгэн хэцүү юм болноо гээд л сүрдүүлдэг. Гэхдээ би энэ бүхнийг бүгдийг л жимин намайг олж аварнаа гэсэн бодолтойгоор тэсэж яваа.

Жимин:

Би чэрёонийг бүхий л газраас хайсан. Гэвч яг л энэ хорвоод юу ч үлдээлгүй замхран алга болсон мэт ямар ч сэжүүр алга. Би Инүг сэжиглэж байгаа ч түүний очдог бүхий л газрыг нэг нэгэнгүй шалган мөрдсөн боловч юу ч байсангүй. Чэрёон минь дээ чи минь хаана л явна даа.... Чамаас болж би хэчнээн хүнийг би алсаныг мэдэж байна уу!? Өч төчнөөн хууль дүрэм зөрчиж намайг зогсоох гэсэн хүн болгоныг би цааш нь харуулж байсан!? Энэ бүгд ганцхан чиний төлөө юм шүүдээ!

Чэрёон:
Инү орж ирлээ. Надад юу ч хэлсэнгүй энэ бузрын өрөөнөөс татан гаргав. Ингэж нэг нар үзэх гэж. Хэчнээн хоног тэнд сууснаа ч мэдэх юм алга. Өч төчнөөн өрөөнүүд өнгөрөн нэг өрөөнд орж ирлээ. Би хаашаа авч явааг ч асууж зүрхэлсэнгүй. Би түүнээс үнэхээр их айж байна.

"За, өнөөдөр чи хүссэнээрээ ярьж болно. Өнөөдөртөө надаас бүү ай. Сарын өмнө болсон үдэшлэгийг санаж байна уу? Түүнтэй төстэй үдэшлэг өнөөдөр байх болно. Харин чи миний хос болно."

Би шууд түүнрүү харлаа.

"Жимин очих юм уу?!"

"Бодсоны ч хэрэггүй. Хэрвээ чи ямар нэгэн тэнэг үйлдэл хийх юм бол ээжийн чинь бөндгөр биенээсээ сална гэж бодоорой."

Би гутрангүй доошоо харлаа.
"Би тэгээд яах ёстой юм бэ?"

"Чи жиминийг ашиглаж байсан юм шиг дүр үзүүлнэ. Чи одоо надад хайртай ойлгов уу? Чи жимин рүү харж болно. Гэхдээ ганцхан надтай байхдаа л ярьж болно. Миний үгнээс гарвал яахыг чи мэдэж байгаа байх. Одоо явж тэр хуьцаснуудыг өмс!" гээд гараад явлаа.

Паааааааах би яаж ийм юм өмсөх юм бэ жимин харвал намайг боож ална ш дээээээ

Би хамаг юм аа өмсөөд гарлаа. Энэ байшинд би төөрөх шахав. Хаана явж байгаагаа ч мэдэхгүй гүйж явж байгаад ашгүй нэг юм Инү олж харлаа. Тэр бид хоёр машинд суув. Мэдээж цонх нь бөглөөстэй.

Бараг цаг яван байж тэр газар ирэв. Машинаас буугаад хартал миний хамгийн сүүлд байж байсан газарт дахиад иржээ. Инү намайг сугадан орлоо.

•°●☆●°•

Жимин:

Миний сүүлчийн найдвар. Чэрёоны очиж болох ганцхан газар бол энэ үдэшлэг гэж би бодоод энэхүү томоохон хаалгыг нээн орлоо.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now