27: Түүх 2 хха

219 21 11
                                    

Хоёр жил тэр охинтой найзалж тоголсоор нэг өдөр жимин нөгөө л жаахан охинтой уулзахыг хүсэн хамгаалагчаасаа зөвшөөрөл авчихаад тоглоомын талбай руу явав. Яг л хүлээж байсан юм шиг тэнд гуниглан сууж байхаар нь ардаас нь очоод цочоохоор шийдэн халаасныхаа алчуурыг гартаа бариад араас нь амыг нь даран боолоо. Айсандаа хоёр гараа баахан савчив.

Жимин: "БҮҮҮҮ!"

Охин: "АААААААА!" гэж чих дүнгэнэтэл хашхичаад газар уналаа. Надад тэр нь яагаад ч юм бэ их инээдтэй санагдаад амаа урагдтал инээсэн ч түүнийг инээхгүй, харин ч бүр уйлж байхыг анзаараад болив.

Жимин: "Я-яасан бэ?"

Охин: "ЮУНЫ ЧИНЬ ЯАСАН БЭ ГЭЖ! НАМАЙГ ЯМАР ИХ АЙСНЫГ МЭДЭЖ БАЙНА УУ!"

Надруу өмнө нь хэн ч ингэж хашхичиж байгаагүй болохоор юу хэлэхээ мэдэхгүй байлаа.

Охин: "Намайг..., намайг тэр ах хүчээр аваад явах нь гэж ямар их айсныг мэдэж байна уу!?

Жимин: "Айн?"

Тэр уурлаад намайг орхин сандалруу очоод суучхав. Өмнө нь яаж ч цочоосон байлаа гэсэн дандаа инээдэм болоод дуусдагдаа? Би ч араас нь очоод хажууд нь суув. Тэр гараа халаасандаа хийчихээд доошоо харлаа.

Охин: "Намайг яг нэг ах дагаад байгаа юм шиг санагдаад байгаа. Аав ээжтэй хамт явж байлаа ч гэсэн эргээд харахад тэр ах хаа нэг тийшээ эргээд харчихдаг. Аав ээжид хэлсэн ч намайг андуурсан байнаа гээд ерөөсөө тоохгүй байсан." гэж хэлээд уйлахын даваан дээр нусаа татсаар надад хандан хэллээ.

Жимин: "Алчихад л болно биздээ?" гэж юу ч болоогүй юм шиг хэллээ.

Охин: "Би тоглоогүй байна! Яагаад тийм аймаар үгс хэлээд байгаа юм бэ?!"

Жимин: "Юу аймар байгаа гэж? За тэр яахав, тэр хүнийг ахиад харах юм бол сайн тогтоогоод аваарай за?"

Надруу эргэлзсэн харцаар харсан ч толгойгоо дохилоо.

Охин: "За за би гэртээ орлоо, чи ч гэсэн яв. Маргааш ахиад уулзаад тоглий заюу."

Би өөдөөс нь инээмсэглээд толгойгоо дохилоо.

Тэр хажуунаас минь босоод хажууханд байгаа гэрлүүгээ орохоор зам гарлаа. Толгойгоо сэгсчэн хоёр талруугаа харчихаад зам гарсан боловч хаанаас юм бэ нэгэн машин хурдтайгаар гараад ирэв. Би анзаарчхаад шууд босон араас нь гүйн түүнийг цааш нь түлхсэн боловч өөрөө холдож амжсангүй тэр машинд дайруулав.

Өрөөний хамтрагч \ Jimin ffOpowieści tętniące życiem. Odkryj je teraz