22: Eeey

282 23 7
                                    

Жимин: "ЮУ ГЭНЭ ЭЭ??????"

Тэхён бид хоёрыг түүний тухай ярьж байхыг жимин санаандгүй сонсчихжээ...

Түүний ажлын өрөөнд тэхён бид хоёр доошоо харан зогсоно.

Жимин: "ЖЭННИ АМЬД АА?????"

Чэрёон: "Юууу.....нөгөө...аль сарын өмнө чамайг ухаангүй байхад намайг алах гэж оролдсон юм аа..."

Жимин: "Тэгээд наадхаа надад одоо л хэлж байгаа юм уу?" Ямар ч царайны хувиралгүй зогсож байгаа нь уурласнаас нь долоон дор ч юм шиг.

Чэрёон: "Нөгөө... бие чинь бас яг ч тэнхэрчихээгүй байсан болохоор цочролд орохвий гэсэндээ л.... Тэхён болон чиний хувьд их хүнд сэдэв болохоо-"

Тэр гэнэт л намайг багалзуурдаад авав. Багалзуурдсан хэвээрээ ханаруу түлхэхэд тэхён яаж ч чадсангүй. Тэр түүний гарыг миний хүзүүнээс салгахыг хичээсэн ч хариуд нь жиминд цохиуллаа. Нүд минь харанхуйлан хоолой минь өвдөж байгааг ч мэдрэхээ байхад тэр надруу чангаар "ҮХ" гэж орилчихоод гараа бүр ч чангаллаа. Энэ үед таталдсан гараараа жиминий цээжийг болиоч гэсэн байдалтай цохиж байсан би жэнниг хэлээгүйдээ юу юунаас илүү харамсаж байв. Тэхён босож ирээд ухаанаа алдаж байгаа жиминийг нэг сайн цохиж авахад л гар нь тавигдаж би доош унав. Гахаж хахсаар хэвтэхэд тэхён надруу ирэн тайвшруулахыг оролдлоо. Хүзүүндээ хүрэх төдийд л хорсон өвдөж байв.

Тэхён: "ЖИМИН! Эмэгтэй хүнийг ингэж болохгүй шдэ! Уураа гаргах бол надад гарга!"

Хариуд жимин сэтгэцийн өвчтэй хүн шиг чанга чанга хөхөрсөөр хэллээ.

Жимин: "Болж байна. Найзыгаа тэгээд яах вэ дээ гэж бодсон ч өөрөө хүсэж байгаа бол яаая гэхэв."

Хэсэгхэн зуур гомдоод явчих шиг. Найзыгаа, тэр тусмаа эрэгтэй хүнийг гэж байж намайг...

Би ер нь түүний хувьд хэн юм бэ?

Тэр тэхёны дээр гараад нүүрийг чанга чанга балбаж эхлэв. Тэхён ч өөрийгөө хамгаалах гэж оролдсонгүй. Юу болоод байгааг дөнгөж анзаарж эхлэсэн би шууд л тэр хоёр луу хөлөө чирэн очин жиминээс гуйлаа.

Чэрёон: "БИТГИЙ Л ДЭЭ, Гуйя!"

Жимин хэсэг зогсоод надруу харав.

Жимин: "Яаж надаас нууж зүрхэлж байна аа?! Харваас жэннигийн тухай бүгдийг соссон бололтой, тийм чухал хүнийг амьд гэдгийг яаж хэлэхгүй байж чаддаг байна аа!"

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now