9 (-ийн тал):Жонгүгаа, уучил.

399 37 3
                                    

"Үгүй эээээээ!"

Тэнд байсан гурван том биетэй залуу жонгүгийг миний сууж байсан сандал дээр аваачин суулгаад хөл гар хоёрыг нь хүлэв.

"Гуйя!? Би ахиж тэнэг үйлдэл гаргахгүй ээ! Түүнд битгий хор хүргэ л дээ!?"

Хэн ч миний хэлэхийг тоосонгүй. Ча инү халааснаасаа хутга гаргаж ирэв.

Дараа нь түүний хийсэн үйлдэл миний зүрхийг сая сая удаа хутгалаж байгаа юм шиг санагдлаа. Тэр надруу ёжтой инээн жонгүгийн гарыг барьж аваад.....
Түүний долоовор хурууг хирччихлээ. Гэхдээ бүр шууд цавчих биш жижигхэн хутгаар маш удаанаар тарчлаан салгалаа.

"ААААААААА" гэж өвчиндөө орилж буй жонгүгийг хараад би өөрийгөө алчихмаар санагдав.

Хүн яаж ийм хэрцгий байж чадаж байна аа? Хүний хурууг тасдаж хаячихаад юу ч болоогүй мэт инээн зогсох Ин Ү-г би хэзээ ч үзэн ядаж байгаагүйгээрээ үзэн ядаж байна. Гэхдээ хамгийн их үзэн ядах ёстой хүн нь би л байх.

Би л эргүү хүн шиг зугтах гэж оролдоогүй бол хайрт найз минь яасан ч ингэж зовохгүй.

Түрүүнээс хойш орилж уйлж гарсан надад ахиж дуслуулах ганц ч нулимс үлдсэнгүй. Зүгээр л хана уруудан гулсан толгойгоо хойшоо цохиж өөрийгөө харааж зүхэхээс өөр хийж чадах зүйл надад байгаа ч биш дээ.

Жонгүг орилж байгаад гэнэт чимээгүй болон толгой нь доошоо гулдайн савлалаа. Би үнэхээр их айн түүнрүү очих гэтэл нэг нь миний замыг хаав.

Тэд жонгүгийг аваад гарлаа.

"Айх хэрэггүй ээ, үхчихээгүй. Ухаан л алдсан" гэж юу ч болоогүй юм шиг хэлээд гараад явлаа. Миний хамгийн сүүлд сонссон чимээ бол түүний хаалга гаднаас нь цоожилсон чимээ юм.

A/N: би хэдий бүтнийг оруулмаар байсан ч бичихгүй бол тэвчиж чадахгүй байсан юм аа. Ийм хэрцгий юм бичсэн намайг өршөөж хайрла. ЛОЛ 😂
Vote өө сайн дараарай манайхааан😆😅💞💓💟

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now