23: Тэгэхээр..бидэнд боломж байхгүй гэж үү?

245 21 3
                                    

Жэнни:

"Өглөөний мэнд!" гэсээр одоогийн итгэж чадах ганц хүн минь хаалга онгойлгон орж ирлээ.

Жэнни: "Яааая, өчигдөр арай л их сөжү уучихаж ээ, толгой яг задарлаа!"

Сэүн: "Тэгэх ч байх гэж бодоод шарыг чинь тайлах шөл хийчихсээн босоод иднэ биз."

Түүний хэлснээр босоод нүүр амаа угаачхаад түүний хийж өгсөн мөөгний шөлийг уулаа.

Жэнни: "Нээрээ, намайг сураглах нь багасав уу?" гэж шөлөө халбагадангаа түүнрүү харж асуув.

Сэүн: "Аа мэдэхгүй дээ, үнэнийг хэлэхэд уржигдар харшруу очиход бөөн юм болчихсон байсан, хүмүүсээс асууж сураглахад жимин чиний талаар олж мэдсэн гэсэн. Тэгэхээр одоо л жинхэнээсээ сайн нуугдахгүй бол жиминд баригдвал юу болохыг хэлж мэдэхгүй нь."

Жэнни: "Тэгэхээр одоо намайн бүр ч олон хүн хайж байгаа гэсэн үг."

Сэүн: "Гэхдээ чамайг надруу ирнэ гэж хэн ч төсөөлөхгүй, манай гэрт намайг сэжиглэж ирэв л гэж. Тэгэхээр сандарсны хэрэггүй."

Би өөдөөс нь жуумалзаж инээлээ.

Жэнни: "Итгэлийг нь алдсан ч ахиад итгэж байдаг үнэхээр тэнэг хүн юм аа жиминаа.."

Гэнэт л сэүн сууж байсан сандалнаасаа босон надруу нэлээн, бүр нэлээн ойртож ирэв. Бид хоёрын хамар бараг л шүргэлцэж байлаа.

Сэүн: "Бүү март. Би чиний төлөө энэ бүгдийг хийгээгүй гэдгийг. Тэхён чамайг амьд байгааг мэдэхэд баярлаж байсан. Мэдээж нуух гэж оролдсон л доо, гэхдээ намайг хуурж чадахгүй шүүдээ. Жимин чамайг өөрийн гараар алахыг тэхён харахыг хүсэхгүй л байна байх."

Би тэвчсэнгүй хойшиллоо.

Жэнни: "Цк! Чэрёоны тухай бүгдийг хэлэхэд алж чадахыг нь харъя л даа!"

Сэүн: "За би явлаа, харшруу очиж байдлыг ажиглая. Болгоомжтой л байгаарай даа." гээд түлхүүр түрүүвчээ аваад гараад явлаа.

****************
Сэүн:

Харшид очсон даруйдаа жиминий өрөөнд дуудагдав. Хаалганых нь урд хоёр харуул зогсож байгаа нь их л сэжигтэй.

Өрөөнийх нь хаалга онгойсон даруйд бууны галлах чимээ сонсогдон намайг цочоов. Толгой дээгүүр минь, ханаруу онилж. Би түүнрүү том нүдлэн харж асуулаа.

Сэүн: "Ю-юу вэ?"

Жимин хуурамч инээмсэглэлээр инээмсэглэв.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now