13: Гэрэл.Энэ гарц юм болов уу?

355 35 4
                                    

Жимин: "Би чамайг эндээс гарганаа, амлая."

Нулимс цийлэгнэсэн нүдээрээ би түүнрүү бага ч болтугай итгэл найдвартай харлаа.

Тэр хүлээстэй байгаа гараа байж болох бүхий л арга чаргаар тайлах гэж оролдож байв. Мэдээж аль болох чимээ гаргахгүй байж зааланд байгаа харуулийн анхаарлыг татахгүй.

Чэрёон: "Битгий! Чамайг өвтгөнө шүүдээ!" гэж шивнэлээ. Ямар их өвдөж байгаа бол доо.

Жимин: "Дуугай болоодох л доо!"

Гарныхаа хамаг ясыг хугалж байж л хүрж чадах цамцныхаа халаасанд гараа оруулах гэж их л хичээж байв. Түүнийг бүр ч илүү зовохыг харахыг хүссэнгүй зүгээр л урагшаагаа харан дэмий л нулимсаа урсган суулаа.

Жимин: "Намайг яг одоо анхааралтай сонс."

Би толгойгоо эргүүлэн хартал түүний хүрэн улаан цусанд будагдсан гар нь нэгэн тонгорог барьсан байв.

Жимин: "Тэд бууг минь авчихсан. Надад чамд хийж өгч чадах зүйл энэ л байна."

Бид хоёрын сандал яг нуруугаараа тулан байгаа нь бурхны аврал. Тэр хутгаараа аажуухнаар хүлээсийг минь хэрчиж байв. Тонгорог нь үнэхээр жижигхэн юм болохоор хүлээсийг минь тайлахад удахаар байна.

Жимин: "Тэр гарахдаа хаалгаа цоожлоогүй, чи чөлөөтөй болохоороо хамаг хурдаараа зугт! Би энэ харуулыг сатааруулна."

Чэрёон: "Юу!? Тэгээд чи яах юм бэ?"

Жимин: "Зүгээр л олон долоо юм яриад байлгүй миний хэлснээр зугт."

Чэрёон: "Би чамайг яасан ч орхиж явахгүй!" гэж би хоолойныхоо өнгийг ихэсгэн хэллээ. Түүнийг энд үх гэж үлдээгээд өөрөө зугтаж байна гэж төсөөлөхөөс ч ичиж байна. Түүнд юу тохиолдохыг мэдэлгүйгээр хулчгар царайлаад яаж зугтаж чадах юм бэ?

Жимин: "Хараал ид гэж! Зүгээр л миний хэлснээр хий!" тэр одоо л нэг юм надруу эргэж харлаа. Түүний нүд бараг л шатах гэж байгаа юм шиг надад харагдав. Би тэр харцыг сайн мэднэ. Ямар нэгэн юм тушаахдаа надруу яг л ийм харцаар хардаг.

Жимин: "Чи! Чадлаараа хурдан гүйх болно. Заавал эндээс гарна шүү!..амьд. Чи угаасаа түүнтэй тулалдаж чадахгүйгээс хойш зүгээр л зугтаж өөрийгөө авар. Би чамайг явуулъя. Чиний амьдралд орооцолдохгүй, тийм болохоор зүгээр л амиа авар."

Тэр яагаад миний төлөө өөрийгөө золиослоод байгаа юм бэ!?!

Чэрёон: "Чамайг тэгээд энд үх гээд орхино гэж үү? Битгий горьд!"

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now