3. Мин Юнги

59 11 3
                                    

Би Юнгигийн гэрийн гадаа ирлээ. Тэдний гэр 2 давхар ч жижигхэн тоосгон байшин байлаа.

Би түүнд харагдалгүй гэрлүү ороход Юнги аавдаа загнуулж зогсох нь юутай өрөвдөлтөй харагдам бэ?

Түүний нүднээс нулимс урсаж хацраар нь урсахад ээж нь аавыг нь болиулах гэж оролдсон ч аав нь тоосон шинжгүй Юнгиг үргэжлүүлэн загнана.

Гэтэл Юнги шууд л намайг нэвтлэн гарж үүдээр гаран гүйхэд аав нь араас нь уурлан орилож, ээж нь түүнийг болиулахыг хичээнэ.

Би түүний араас гүйсээр очиход тэр гэрийнхээ ард байдаг жижиг амбаарлуу яваад орчихов.

Би түүний ардаас ороход энэ амбаарыг маш гоё эмхэлж бас ном ноот бичсэн цааснууд ширээ болон газраар хөглөрнө.

Тэр сандал дээрээ суун гараа дэрлэн чимээгүйхэн уйлах нь намайг эмзэглүүлж нэг л мэдэхэд миний нүднээс ч нулимс урссан байлаа.

Би хүмүүст харагддаг биедээ хувирлаа.

Би амбаарны төмөр хаалгыг зөөлөн тогшиход тэр цаашаа харсан чигтээ нусаа татаад "Ээжээ би ганцаараа баймаар байна" гэхэд би
"Би ээж чинь бишээ. Намайг Ким Живү гэдэг. Би бол сүнс. Чамтай найз болмоор байна" гэж намайг хэлэхэд тэр надруу эргэн харлаа.

"Сүнс гэнээ. Би итгэхгүй байна" гэхэд би түүнрүү ойртон сүнсэн биедээ хувираад буцан харагддаг биедээ хувирахад Юнги гайхан "Чи нээрээ сүнс гэж үү?" Гэхэд нь би инээмсэглэн толгой дохиод Юнгигийн хажууд талд байх сандал дээр суутал "Намайг Мин Юнги гэдэг" гэхэд нь би толгой дохилоо.

"Чи надад юу болсон талаар яриач!!" Гэхэд нь тэр
"Би ууг нь дууны үг бичиж, дуу зохиодог, дуучин хүн болхыг хүсдэг. Даана ч аав ээж маань энийг дэмжиж зөвшөөрдөггүй. Тэгээд намайг сагсаар явуулна гээд байгаа. Гэхдээ би зөвшөөрөөгүй болхоор л ийм юм болчихлоо" гээд нулимсаа арчихад нь би толгой дохиод "Чи том болоод алдартай дуучин болж чадна. Одооноос шантаралгүй мөрөөдлынхөө төлөө тэмүүлээд байгаарай. Чи том болоод дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартай хамтлагийн гишүүн байх болно" гэхэд тэр гайхсан бололтой надруу ширтэнэ.

"Тийм гэж үү?" Гээд надаас итгэл муутайхан асуухад би толгой дохин "Одооноос хоёулаа найзууд болсон юм чинь хамтдаа хичээцгээе" гээд түүний ширээн дээр байсан гарнаас атгахад тэр уйлаад "Баярлалаа. Тэгье хоёулаа найзууд болцгооё" гээд инээмсэглэхэд би ч өөдөөс нь инээмсэглэлээ.

Түүний дурсамж маш хар бараан юм. Түүнийг дуу зохиох болгон дандаа аав ээждээ зодуулж загнуулдаг байж. Харин би түүнд урам өгснөөр тэр одоо эргэлзэлгүйгээр

Түүнийг би шалгаруултанд оролцуулж тэр ч дуу зохиох, дууны үг бичих, бас түүний хөгжим тоглох авьяасаас болж тэр тэмцэж чадсан.

Тэр одоо маш их баяртай байгаа байх.

Тэр одоо мөрөөдлөө биелүүлж чадсан.

Би одоо үед ирж гадаа байрлах дэлгэцээр харвал Намжүүн, Юнги хоёрын бас түүний миний мэдэхгүй багын хүмүүс тэд бүгд хөгжилтэйгөөр авхуулжээ.

Би энэ ажилдаа хайртай

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now