12

59 8 7
                                    

Хүмүүс хэтэрхий хэрцгий юм.

Тэднийг яаж хичээж байж дэбүт хийснийг, ямар их бэлтгэл хийснийг мэдэхгүй юм байж ингэж доромжилж болохгүй шд.

Тэд яаж их хичээснийг өөрийнхөө бие дээр мэдэрч байж ингэж доромжлохоо болих гээд байгаа юм байхдаа.

Доромжлоод байгаа хүн болгоныг нь үстээд чирээд хаячихмаар байна.

Тэд доромжлуулсан пост орж эхэлсэнээс хойш их гунигтай болчихсон.

Бага хоол ч идэж дандаа бодолд авттдаг болчихсон нь миний санааг зовоож байна.

Тэд хоорондоо нээх ярилцахгүй өдөржингөө л өрөөндөө байдаг болчихож.

Хүмүүсийн хэлсэн нэг доромжлол тэд нарыг ямар их гуниглуулсаныг тэд мэдчихдэг ч болоосой.

Би хамгийн эхлээд Намжүүний өрөөрүү хоолыг нь барин орлоо.

Намжүүн ширээн дээрээ цаасан дээр юм бичин сууж байлаа.

"Намжүүнаа хоолоо идээрэй" гэхэд тэр наашаа хараад гараас минь хоолыг минь авлаа.

Тэр ганц хоёр халбагадчихаад хажуу тийшээ тавин ахиад бичиж эхлэхэд би сонирхон очиж харлаа.

"Намжүүнаа юу хийж байгаа юм" гэхэд тэр зөөлөн болон сул хоолойгоор "Дууны үг, бид ингээд дуугүй суугаад байвал илүү л доромжлуулах болохоор илүү хичээх болноо" гэж хэлэхэд би баярлалаа.

Тэд одоо л нэг юм өөртөө итгэж бууж өгөхгүйгээр хичээж байна.

"Амжилт ахиж битгий шантраарай" гэж хэлээд өрөөнөөсөө гараад том өрөөрүү очиход бусад нь бүгд тойроод суучихсан ямар нэгэн зүйлсийн талаар инээлдэн ярьж байх аж.

Тэднийг ойрд ингэж инээж, ярилцаж байхыг хараагүй юм байна.

Тэд надруу харахад би тэдэнтэй нэгдэн суухад араас ч нилээн ядарсан Намжүүн ирэн суулаа.

"За бүгдээрээ гутралгүй цаашдаа улам хичээцгээе!! Угаасаа цаашдаа эндээс ч илүү доромжлолыг амсах болохоор дөнгөж эхлэлд нь бууж өгч болохгүй. Улам хичээцгээя!!" Гэхэд тэд бүгд босон тэврэлдлээ.

Энэ хэтэрхий аз жаргалтай байна.

Би нүдэндээ хурсан нулимсаа арчиад хажуу тийшээ хартал Тэхён намайг уйлах гээд байгааг анзаарсан бололтой надруу инээмсэглэн хараад "Жиюү!! Уйлах гээд байгаа юм уу?" гэхэд нь би "Үгүй ээ уйлах гээгүй" гэж хэллээ.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now