11

64 9 4
                                    

Тэд маш амжилттай дэбүт хийж чадсан.

Тэд үнэхээр сайн байсан.

Хэдэн хоног тэдэнд муухай дурсамж байхгүй байх бөгөөд
No More Dream дуугаа гаргаж чадсан.

Одоо тэд дараагын дуундаа эртнээс бэлдэж эхэлж байгаа болохоор бүгд ядарч байгаа ч тэд дэбүт хийж чадсан болохоор их баяртай байгаа.

Тэд хэтэрхий сайхан зантай хүмүүс юм. Яг л сахиусан тэнгэр мэт

Бид одоо ор орлуугаа ядарцгаан явж байна.

Тэд бүгд их бэлтгэл хийсэн болохоор их ядарч байгаа. Бүгд хүнд хүнд амьсгаатаж, хөл дээрээ ч явж чадахгүй хана түшиж явах нь их ядарсанг илтгэнэ.

Би Тэхёнийг орон дээр нь унтуулахаар болж Тэхён ч орон дээрээ унтаж харин би буйдан дээр унтах боллоо.

Би ч буйдан дээр хэвтэхэд аль түрүүний хүнд хүнд амьсгалууд бүгд хурхиралтаар солигдоход би баярлалаа.

Тэднийг сүүлийн өдрүүдэд ингэж хурхирч байгааг нь сонсоогүй юм байна

Би унтаж чадахгүй хэвтэж байтал нэг нь хаалгаар гараад явчих нь тэр.

Би нууцаар явахын тулд харагдаггүй биедээ хувираад түүний араас даган явлаа.

Гэхдээ би түүнийг таньж чадахгүй нь.

Би түүнийг хармагцаа таньсан юм.

Жимин?

Тэр бүжгийнхээ өрөөрүү орох бөгөөд би нууцаар араас нь ороход тэр бүжгийнхээ дууг тавин бүжгээ бэлдэж эхлэх нь тэр.

Тэр дандаа л бусдаасаа их бэлтгэл хийдэг нь юм байж орой нууцаар босон ахиж бэлддэг гэж үү?

Түүний хичээл зүтгэл юугаар ч үнэлэгдэхээргүй үнэтэй юм.

Тэр энэ байдлаараа ядаргаанд орчирвол яах юм?

Тэр ууг нь хөл дээрээ ч тогтож чадахааргүй ядарч байсан ч одоо тэр мөрөөдлынхөө төлөө ахин бэлтгэл хийж, хүнд хэцүү бүжгийн хөдөлгөөнүүдыг давтсаар байна.

Одоо л би ирээдүйд Bts дэлхийн шилдэг хамтлаг болсоныг ойлгож байна. Тэд үнэхээр хичээж, ядарч байсан ч бэлтгэлээ хийдэг занд нь арми нар нь үнэхээр хайртай байдаг.

Энэ л тэдний алдартай, нэр хүндтэй, олон хүний хайрыг хүлээсэн хүмүүс болсны учир шалтгаан байж.

Тэд нараар бахархаад барамгүй юм.

Би Жиминд харагдья гэсэн ч чадахгүй юм. Тэр бараг хоёр цаг гаруй бэлтгэлээ хийсэн ч тэр үргэлжлүүлсээр байна.

Би тэвчиж чадсангүй харагддаг биедээ хувираад "Жиминаа одоо болноо" гэж хэлэхэд тэр надруу гайхсаар хараад хөдөлгөөнгүй зогсоход тэр хөл дээрээ тогтож чадалгүй ундагын даваан дээр би түүнийг түшин барьж чадлаа.

"Живү? Чи энд....." гэхэд би "Одоо болноо. Энэ байдлаараа ядарчих нь. Одоо явж унт!!" Гэхэд тэр бууж өгсөн бололтой толгойгоо дохьлоо.

Гэтэл түүний хамарнаас хүрэн улаан цус урсах нь тэр.

Тэр их бэлтгэл хийснээсээ болоод цус гарсан бололтой.

Би гялс цаас авчирж өгөөд бид хоёх угаалгыг өрөөрүү явлаа.

Цус нь маш ихээр гойжсон болохоор бид хоёр бас нилээн удаан нойлын өрөөнд байлаа.

"Жиминаа? Ахиж битгий ингэж их бэлтгэл хийгээрэй. Гуйя? Энэ байдлаараа ядаргаанд орчихвол тайзан дээр ч, дараагын дуугаа ч гаргаж чадхааргүй болчихно" гэхэд тэр гунигтай нь аргагүй толгой дохьлоо.

Тэр ч орондоо орон унтаж би ч бас унтлаа.

Тэд нарын хичээл зүтгэл маш агуу юм.

***

Тэд дараагын дуугаа ч сайн гаргаж чадсан. Ахиж Жимин оройгоор нууцаар бэлтгэл хийхээ больсон нь миний санааг амраасан юм.

Гэтэл нээх удалгүй тэдэнд маш олон доромжлуулсан пост болон сэтгэгдлүүд ирж эхэлсэн юм.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now