19.

60 13 6
                                    

Тэхён кофе шопруу айдас болон сандралтай хамт алхана.

Живү өөрийнх нь малгайг өмсөж ирвэл Тэхён Живүд дуртай. Харин өмсөж ирээгүй байвал дургүй гэсэн үг бөгөөд Тэхён ч түүнийг хоргоохоо больно гэж түүнд амласан.

Угаасаа тэгсэн нь дээр

Тэхён Живүг амьд байсанд үнэхээр дуртай байгаа ч, Тэхёнд дургүй гэвэл Тэхён түүний төлөө л түүнийг хоргоохоо больно.

Тэхён бодол болон алхсаар нэг мэдсэн кофе шопийн урд ирсэн байлаа.

Тэр гадаах цонхоор нь түүнийг хайн нүдээ ийш тийш гүйлгэнэ.

Инээмсэглэн ажлаа хийх Живүг олж харсан ч толгой дээр нь түүний малгай биш! Харин гоёл чимэглэл нүдэнд нь тусав.

Тэр үсээ задгайлан тавиад, гоёл чимэглэл толгойдоо тавьжээ.

Тэхёний нүдэнд Живү их үзэсгэлэнтэй харагдсан ч түүний харах гэж ирсэн малгай түүний толгой дээр байгаагүй учир үнэхээр их гомдож байлаа.

"Г-Гэхдээ т-тэр малгайг минь зүгээр л одоохондоо зүүгээгүй эсвэл нэг газар орхисон байх. Тэр тэгэх хүн биш!" Гэж Тэхён нүүрэндээ хоосон инээмсэглэл тодруулан хэлээд дотогш орлоо.

Тэр инээмсэглэн гараа дээш өргөн "Жи-!" гээд тэр үгээ таслан, инээмсэглэл шууд л замхарчихав.

Живүг нэг залуу тэврээд хацар дээр нь үнсэхийг харсан Тэхёний зүрхэнд өвдөлт мэдрэгдэж байсан ч тэр зүгээр л хараад зогсохоос өөр зүйл хийж чадсангүй.

Живү үнэхээр жаргалтай харагдаж байна. Тэхён өмнө нь Живүг ингэж их инээж байсныг цөөхөн л удаа харж байсан билээ.

Живүг ингэж их гоёсон нь энэ залуугаас болсон гэдгийг тэр дороо ухаарсан Тэхён гунигын харц, шархалсан зүрхтэйгээр тэндээс гарав.

Тэхён тэндээс гаран удаанаар газар ширтэн алхана.

Живүг найз залуутай байхад нь би дандаа хоргоодог байсан юм байна. Тийм болохоор л надад дургүй гэсэндээ малгайг минь албаар өмсөж ирээгүй юм байна.

Би түүнийг мартах ёстой бололтой.

Тэхён алхсаар дормруугаа яван ороход Жонгүг "Хён! Юу болсон юм?" Гэхэд Тэхён зүгээр л дээд давхарлуу гарах шатруу алхсаар л байлаа.

Жонгүг түүн дээр гүйж ирэхэд бусад нь ч тэднийг нүд салгалгүй харна.

"Хён! Яасан юм? Живү нүүна та хоёрын дунд ямар нэгэн зүйл болоо юу?" Гэж Жонгүг асуухад Тэхён Жонгүгрүү харахад бусад нь Тэхёнийг уйлж байгааг ажиглав.

Түүний нүдэнд нулимс цийлэгнэж хариугүй урсах шахаж, хоолой нь нилээд зангирсан сонсогдож байв.

"Ж-Живү найз залуутай юм байна. Би ганцаараа баймаар байна" гэж хэлээд нулимсаа шударчихаад шатаар дээшээ гаран өрөөрүүгээ явав.

Уйлсаныг нь харан гайхсан бусад нь харахаас өөр зүйл хийж чадсангүй.

"Хён!" Гэж Жонгүг орилоод араас нь гүйх гэтэл Юнги түүний гарнаас зууран зогсоогоод "Түүнийг ганцааранг нь орхи! Бид нар юу ч хийгээд нэмэргүй" гэхэд Жонгүг "Тэгээд түүнийг шаналж байхыг зүгээр л хараад суух юм гэж үү? Хён Живү нүүнад ямар их хайртай билээдээ!" Гэхэд Намжүүн "Зүгээрээ Тэхён эндээс өөрийгөө аваад гарчих чадалтай залуу" гэхэд Жонгүг ч ойлгов.

Сайн уу? Муригч Heart зохиолч нь байноо!😂😂

Уржигдар оруулна гэж та нартаа амалсан ч гэнэтийн ажил гарсан болохоор үнэхээр уучлаарай. Энэ анги маань таалагдсан гэж найдья!! Бүгдэнд нь хайртай шүү!!😊😊😊

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 27, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now