15

54 12 3
                                    

Хэдхэн хоногийн дараа тэднээс салан явж, амилсан ч гэсэн тэр үед миний ой санамжнаас тэд байхгүй болчихсон байна гэхээр л сэтгэл шимширмээр.

Тэдэнтэй нээх удаан хамт байгаагүй ч тэднээс явна гэхээр нулимс урсахаар байна.

Тэдний халуун дулаан дотно яриа, харилцаа, нэг нэгнийгээ гэсэн сайхан сэтгэл гээд л бүгдээс хэзээ ч салмааргүй байна.

Би бүгдэнтэй нь үргэлж хамт байж, гунигт дурсамжийг нь сайхнаар сольж, хамт инээлдэн хөгжилдөхийг үнэхээр их хүсч байна.

Гэхдээ энэ бол миний хувьд бүтэхгүй зүйл бололтой

**

Урсах нулимсаа арччихаад орноосоо босоход хажуу талын орон дээр тэврэлдэн унтах Жонгүг, Тэхён болон доод талын орон дээр нь унтах Жимин нүдийг минь баясгалаа.

Би өнөө маргаашгүй алга болохоо тэд нарт хэлээгүй болхоор тэд шаналахгүй байх.

Би угаасаа тэдэнд энэ тухайгаа хэзээ ч хэлэхгүй гэж шийдсэн.

Бараг энэ өдөр миний тэдэнтэй хамт байх хамгийн сүүлийн өдөр байж магадгүй болохоор өнөөдөржингөө тэдэнтэй хөгжилдөхийг хүсч байна.

Би тэгээд орноосоо босон Тэхён Жонгүг хоёрыг сэрээхээр очсон юм.

Хэд хэд орилж, тэднийг алгадсан ч тэд ерөөсөө сэрээгүй атлаа доод талын орон дээр унтах Жимин сэрчихсэн юм.

Тэгээд би тэр хоёрыг орноос нь түлхэн унагаахад тэр хоёр ёолсоор сэрсэн юм.

"Яасан бэ?" Гээд Тэхён асуухад би "Та нартай өнөөдөржингөө хамт хөгжилдөхийг хүсч байна" гэхэд тэдний нүд томрон Жимин "Өнөөдөр бид нар бэлтгэлтэй шүүдээ. Маргааш болж болохгүй юм уу?" Гэхэд би толгойгоо сэгсэрлээ.

Тэд надруу гайхсан харцаар харахад миний нүднээс нулимс урсаад эхлэх нь тэр.

Тэд намайг хамгийн сүүлчийн өдрөө хөгжилдөхийг хүсч байгааг ойлгохгүй байсан болохоор би уйлсан байх.

Тэд надруу гайхан харж харин би тэдний өөдөөс "Гуйя!! Зөвшөөрөөч. Хамгийн сүүлийн хөгжилдөх өдөр ч байж магадгүй" гэхэд тэд гайхан надруу ширтэнэ.

"Юу? Яриад байгааг чинь ойлгохгүй байна. Хамгийн сүүлийн хөгжилдөөн гэдэг чинь?" Гээ Жонгүг хэлэхэд би илүү их цурхиран уйлж эхлэхэд тэд суга суга үсрэн босоод бусдыгаа сэрээх гэж орилж эхлэхэд миний санаа тайвшрав.

Тайван байдлыг чинь алдагдуулж, учир нь мэдэгдэхгүй юм ярьж байгаад үнэхээр их уучлаарай. Ингэхгүй бол бид хамтдаа сүүлийн өдрийг өнгөрөөж чадахгүй нь.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now