16

58 13 6
                                    

Дурсамж устгагдлаа.

"Эмээгээс чинь өөр ямар хүн таниас холдох гээд байгаа юм?" Гэж Тэхёний өмнө сая сая арми нар орилоход Тэхён ч гайхширлаа.

Тиймээ түүний ой санамж устгагдсан болохоор тэр одоо Живүг ер санахгүй байгаа.

"Юу? Би тийм юм ярьсан юм уу?"гээд  Тэхён ардаа зогсох багийнханруугаа харахад тэд ч гайхширсан байдалтай зогсоцгооно.

Тэдний дурсамжнаас Живү гэх сүнс эмэгтэй бүр мөсөн арчигджээ.

Тоглолтоо дуусгачихаад тэд дормруугаа буцан явж байхдаа чимээгүй алхцгаана. Тэд арми нарын яриад байсан зүйлыг ойлгоогүй юм.

Тэд дормдоо ирэн усанд орж ядаргаагаа тайлчихаад бүгд буйдан дээрээ сууцгаан өөрсдыгөө хөгжөөх зүйлс хийж сууна.

Гэхдээ тэд нарт өмнөх өдрүүдээсээ арай л уйтгартай юм санагдана.

Өмнө Живү их хөгжилтэй болохоор тэднийг уйдаахгүй гэсэндээ их хичээдэг байсан болохоор тэд нарт уйтгартай байгаа нь аргагүй биз.

Тэд дотроо "Нэг өдрийг бид яаж өнгөрөөдөг байсан юм бэ?" Гэж бодон сууцгаана.

Аргагүй л дээ. Живү тэдэнтэй хамт байхдаа дандаа гадуур явж, хөгжилддөг байсан.

Одоо тэд их уйдаж байгаа нь гаднаас нь мэдэгдэнэ.

Энэ уйтгартай байдлыг мэдрэхгүй гэсэндээ Хусог бусдыгаа хөгжөөхийн тулд ам нээлээ.

"Бүгдээрээ дэрээр байлдах уу?"

Түүнээс ганц хөгжилтэй тоглоом гарсан нь энэ байлаа.

Энэ тоглоомд дуртайгаараа Жонгүг инээмсэглэлээр дэр барьж босож ирсэнээ Жиминий дагзруу дэрээрээ цохьчих нь тэр.

Ингээд л тэдний дунд дэрний дайн эхэлсэн юм.

Тэд их хөгжилтэй байсан ч тэдний толгой нэгэн зэрэг хатгуулан өвдөх нь тэр.

Тэд бүгд ёолон хийж буй зүйлсээ орхин толгойгоо даран доошоо сууцгаана.

Гэхдээ энэ түр зуурын хатгалт байсан бөгөөд тэдэнд өвдөлт мэдрэгдэхээ болиход дээш өндийн бослоо.

Тэд нэг нэгэнрүүгээ сонин харцаар харж, яагаад бүгд нэгэн зэрэг өвдөв гэдгийн хариуг олох гэж хичээнэ.

Тэдний санааг нь зовоохгүйн тулд Жин "Энэ их ядарснаас болсон байх! Унтацгаая" гэхэд бусад нь санал нэгдэн ор орлуугаа явцгааж унтахаар хэвтэцгээлээ.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now