18.

52 10 2
                                    

Тэхёны зүрх сэтгэл өдөр болгон кофе шопд ажиллах охинруу тэмүүлнэ.

Харин гэнэт яагаад Bts хамтлагынхан өөр дээр нь ирж уулзаж, өөрийнх нь ч мэдэхгүй байгаа зүйлүүдыг яриад байгааг ойлгохгүй Живү гэх охин.

Түүнд дээр өдөр болгон Бангтаны залуус ирж, өөрсөддөө тохиолдсон явдлуудыг ярьна.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр дурсамжин дунд нь Живү өөрийгөө яваад байгааг ер ойлгож өгөхгүй байлаа.

Амандаа дуу аялан, Живүгийн талаар бодон хувцасаа өмсөн зогсоно.

Тэхён хувцасаа өмсөж дуусчихаад өрөөнөөсөө гаран үүдэнд очин гутлаа өмсөн зогсов.

Түүнийг гарна гэдгийг мэдэж байсан бусад нь тоохгүй хийж байсан зүйлсээ үргэлжлүүлнэ.

Жонгүг утасныхаа дэлгэцийг ширтэнгээ "Хён! Живү нүүна дээр очих гэж байгаа юм уу?" Гэж тэр асуухад Тэхён нүүр дүүрэн инээмсэглэсээр толгойдоо Живүгийн хөөрхөн царайг бодонгоо "Тиймээ. Хурдан ирнээ" гэж хэлээд дэвхцсээр дормоосоо гарав.

Тэр замдаа машинаа унаад кофе шопруугаа явсаар дотогш орон хайрт бүсгүйгээ нүдээрээ гүйлгэн хайлаа.

Хүмүүстэй эелдэг харьцаж, хөөрхөн инээмсэглэлээ тодруулан зөөгчөө хийх үзэсгэлэнт бүсгүйг Тэхён хайж олоод түүнрүү алхалаа.

"2 кофе авья!" гэж Тэхён хэлэхэд түүний баргил хоолойг танисан бүсгүй залхсан царайтай түүнрүү хараад "Ахиад л ирчихээ юу? Ирэх хэрэггүй гэж хэлсэн биздээ. Чамтай зууралдаад байх цаг алга" гэж хэлээд Тэхёнийг хажуу тийш болгон дараагын үйлчлүүлэгчидээ үйлчлүүлэв.

Тэхён гомдсон ч бууж өгсөнгүй.

Сүүлийн үйлчлүүлэгч үйлчлүүлж дуусахад Живү цаашаа алхах гэтэл Тэхён тек давуулан түүний гарнаас зууран өөрлүүгээ харуулаад эгдүүтэй инээмсэглэн "Надтай хамт гадуур гарах уу?" Гэж асуухад Живү гараа татаж аваад
"Завгүй ээ! Завтай байсан ч гарч чадахгүй нь" гэж хэлээд Тэхёнийг орхин ажилчдын өрөөрүүгээ яван оров.

Харин Тэхён түүнийг гарч ирнэ гэж итгэн түүнийг хүлээж суухаар шийдэн үүдэнд байх ширээнд суув.

*****

Живү ажилчдын өрөөнд орж ирвэл 3 зөөгч нар байв.

"Живү яагаад гуниглачихсан яваа юм? Бангтаны залуу бас ирээ юу?" Гээд Живүгийн дотны зөөгч ах нь асуухад Живү санаа алдаад

"Тиймээ! Гадуур хамт гарья гэнээ"

"Чамаас зөндөө л гадуур гарах уу? гэж асууж байна шд. Нэг удаа гараа үзэхгүй юу! Мэдэхгүй байгаа асуултныхаа хариуг олчихож ч магадгүй шүүдээ"

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now