7. Жон Жонгүг

63 10 3
                                    

Одоо дараагийн хүн бол бидний бяцхан макнэ Жон Жонгүг.

Тэр одоо туулай шиг инээмсэглэлээ тодруулан, 5 настай хүүхэд шиг зангаа нээн арми нараа баясгах байсан ч тэр одоо гэр бүлээ болон өөрийгөө тэжээж байгаа.

Би өнгөрсөн үерүү шилжлээ.

Би гэхдээ нэг кафэн үүдэнд ирсэн байлаа.

Би Жонгүгын дотор байгаа гэж бодон хаалгыг нь татан орвол ширээн дээр сууж байсан хүмүүс бүгдээрээ тайзан дээр дуулах Жонгүгыг нүд салгалгүй ширтэнэ.

Түүний хоолой үнэхээр л сахиусан тэнгэрийн хоолой мэт сайхан сонсогдож байлаа.

Тэр дуугаа дуулж дуусахад кафэ дүүрэн хүмүүсийн алга ташилт сонсогдож эхэллээ.

Жонгүг кафэн эзнээс мөнгө авсанаа намайг нэвтлээд хаалгаар гараад явчихлаа.

Би араас нь гарахдаа түүний алхааг гүйцэхгүй гүйсээр байгаад өмнө нь зогсоод харагддаг биедээ хувирлаа.

Жонгүг надаас цочин арагшаа ухраад "Чи хэн бэ? Сүнс үү?" Гэхэд нь би амьсгаатсаар "Тиймээ. Намайг Живү гэдэг." Гээд амьсгаагаа дархыг хичээн өвдгөө тулан зогслоо.

Би амьсгаатахаа болин түүнрүү хараад "Чи маргаашийн шалгаруултанд оролцож дуучин болох мөрөөдлөө биелүүл!!" Гэхэд тэр надруу гайхан харахад би ахин "Чи үнэхээр сайн дуулдаг юм байна. Чи шууд тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна" гээд шийдэмгий хэллээ.

Тэр доошоо хараад "Чи үнэхээр тэгж бодож байна уу?" Гэхэд би инээмсэглээд "Би сүнс болохоор чамд дандаа туслах болно. Жонгүгаа" гэхэд тэр надруу хараад "Миний нэрийг яаж мэд....Өө чи чинь нээрээ сүнс гэсэн шд" би инээмсэглээд "Маргааш тэр шалгаруултанд оролцоно биздээ" гээд итгэл дүүрэн түүнрүү харахад түүний царайнд бага зэрэгийн инээмсэглэл тодрон "Оролцоод үзье" гэж хэллээ.

Бид хоёр маргааш нь нэг энтийн шалгаруултанд оролцсон ч тэр тэнцсэнгүй.

Тэр яагаад тэнцсэнгүй вэ?
Яагаад? Тэр тэнцэх ёстой шд!!

Гэж бодолд автан зогсож байтал тэр энэ шалгаруултанд тэнцээгүй ч өөр олон энтээс урилга ирсэн байсан юм.

Жонгүг надруу баярласаар гүйн ирээд "Өөр зөндөө энтээс урилга ирчихэж. Хаашаа нь орох уу?" Гээд туулайн инээмсэглэлээ тодруулахад би түүнд Бигхит энтийг санал болгоход тэр "Надад Намжүүн хён таалагдаж байна. Бигхитрүү орноо" гэж хэлэв.

Ингэж л Жонгүг Бигхитрүү орсон юмдаа.

Би одоо үерүүгээ ирлээ. Тэхёнаас бусад нь бүгд цугларсан байна.

Одоо Тэхён л үлдлээ.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now