1

134 12 4
                                    

Би бол сүнс. Намайг Ким Живү гэдэг. Би 3 жилийн өмнөөс сүнс болсон. Би өөрийгөө ямар хүн байсныг бас яаж үхсэнээ ч санадаггүй.

Гэхдээ би ганц нэрээ л санадаг нь гайхамшигтай.

Би хүмүүст харагдаж, харагдахгүй болон хувирч чаддаг нь надад бурханаас өгсөн бэлэг.

Би хүмүүсийн өнгөрсөн хар бараан дурсамжруу буцаж ирээдүйг өөрчлөж чаддаг.

Гэхдээ би одоо 7 залууг хараандаа авсан байгаа.

Хар тансаг хослол, нүдний шил энэ бүхнийг түүнийг ямар их мэдлэгтэй, баян тансаг болохыг нь хэлээд өгөх шиг. Тиймээ тэр бол солонгосийн алдарт кампаниудын нэгийх нь захирал Ким Намжүүн юм. Гэхдээ тэр анхнаасаа ийм мэргэжилтэй болохыг хүсээгүй юм. Тэр анхандаа дуучин болохыг хүсдэг байсан ч аав ээжийнхээ шахалтаар тэр өөрийнхөө дургүй ажилыг хийж яваа залуу билээ.

Хүн бүрийг үхлийн аюулаас аварч, эмчилдэг эх эмч бол Ким Сокжин. Тэр өөрийгөө авьяасгүй гэж үзэн дуучны мөрөөдлөө орхин эмчийн адармаатай, хариуцлагатай ажилд хөл тавьсан залуу билээ.

Дэлхийд алдаршиж байгаа алдарт багийн царайлаг тоглогч Мин Юнги. Тэр одоогоор сагсан бөмбөгийн аварга олон олон фэнүүдтэй тоглогч юм. Гэхдээ түүний мөрөөдөл эн биш юм. Тэр анхандаа дууны продюсэр, реппэр болно гэсэн мөрөөдөлтэй байсан ч хэрцгий аавынхаа шахалтаар энэ мэргэжлийг хийж яваа залуу.

Кпоп айдол болж, багийхантайгаа хөгжилдөхийг мөрөөддөг байсан Жон Хусог одоо бүжгээр хоолоо олж идэж байгаа билээ. Түүний мөрөөдөл нь кпоп айдол болох байсан бөгөөд одоо тэр алдар муутай бүжигчин залуу билээ.

Хүнд хэцүү цагдаагын ажилд дарагдах Пак Жиминий дуучны мөрөөдөл "Чи үхсэн ч дуучин болж чадахгүй" гэх өөрийг нь дээрэлхэдэг байсан хүүхдийн амнаас сонссоноос хойш түүний мөрөөдөл сүйдсэн билээ. Хүний хэлсэн хэдхэн үгс хүний амьдралыг өөрчилж болдог юм.

Тэр багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан ч хэзээ ч бүтэхгүй зүйл гэх тэнэг бодол тээдэг байсан. Тэгээд том болоод аав ээжийнхээ фермийг өвлөж авна гэх бодолтой Ким Тэхён. Тэр одоо ферм дээр үхтлээ ажил хийж байгаа.

Түүний гэр бүл ядуу зүдүү амьдардаг бөгөөд Жон Жонгүг шалгаруулалтанд оролцож гэр бүлээ тэжээе! Гэж бодсон ч аав ээж нь хүүхдийнхээ мөрөөдлийг дэмжээгүй билээ. Жонгүг болон түүний аав одоо гэр бүлээ тэжээх гэж өдөр бүр хичээх шаардлагатай болсон билээ.

Тэднийг би заавал өнгөрсөнийг өөрчилж тэднийг айдол болгон дэлхийд олны хүртээл болсон алдартангууд болгох болно.

Энэ миний зорилго боллоо.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now