9

64 9 1
                                    

-Юу?

-Юу вэ? Живү, хүрээд ирээ!! Бид нар бүгд чамайг хүлээж байна. Орж ирэхдээ заавал харагдахгүй биедээ хувираад нууцаар орж ирээрэй

-З-За

*Утас тасрав*

Би гайхсан ч тэдний байгаа дормру явлаа.

Бигхитээс холгүйхэн орших 2 давхар жижигхэн дорм бол Бангтаны бэлтгэгдэж бас амьдарч байгаа байшин.

Би хаалгыг нь нэвтлээд ороод харагддаг биедээ хувирахад Хусог гал тогооноос гарч ирсэнээ "Живүү!!" Гэж гүйж ирсэнээ намайг тэвэрчихсэн нь тэр.

"За Живү чи ирчихсэн юм чинь бусадруугаа очьё" гээд миний урд гарж явахад бид том өрөөнд ороход бүгд сууцгааж байлаа.

Би тэднийг хараад шоконд орсоноосоо болоод үл үзэгдэгч биендээ хувирахад тэд гайхан хоосон газарлуу ширтэнэ.

"Живү! Яасан бэ? Удаан уулзаагүй болохоор санасан юмуу?" Гээд Тэхён босж ирээд гараа хий явуулан намайг хайна.

Би жаахан сандарлаа багасгачихаад харагддаг биедээ хувирахад Тэхён "За наашаа хүрээд ирээ! Жин хён хоол хийсэн. Бүгдээрээ хамтдаа идэцгээе" гэхэд би толгой дохин сандал дээр очиж суулаа.

"Бид нарыг одоо ингээд мөрөөдлөө биелүүлэх гээд сууж байгаа нь чиний л ач Живү" гээд Намжүүн хэлэхэд бусад нь бүгд талархсанаа илэрхийлэх аж.

Би ичээд "Одоо болноо" гэхэд тэд ч намайг ичсэнийг шоолон инээнэ.

"Тэгээд л бүгдээрээ одоо хамтдаа сууж байна" гээд Жин ах хэлэхэд бид бүгд толгой дохилоо.

Тэд нарыг жаахан байснаар нь харж байсан болохоор бүгд том болчихсон болохоор илүү царайлаг болсон нь мэдэгдэж байлаа.

"За бүгд хоолоо идэцгээе" гэж Жонгүг хэлэхэд тэд гараа урдаа аван атгаад "Сайхан хооллоорой" гэж зэрэг хэлэн өмнөх хоолноосоо идэж эхлэлээ.

Би ч Жиний хийсэн хоолыг амсаж үзээд л маш сайхан амтыг мэдэрлээ.

Жинийг ийм сайн хоол хийдэг гэж бодсонгүй үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан амттай байна.

Бид бүгд ширээн дээр байсан хоолоо дуусгатал Намжүүн босоод "За би дэлгүүр явлаа. Хамт явах хүн байна уу?" Гэхэд Тэхён хоолоо амруугаа чихсээр гараа өргөн "Би..Би" гэж орилоход "За хурдан гараад ир" гээд үүдрүү алхахад Тэхён босонгоо надруу хараад "Живү хамт явах уу?" Гэж асуулаа.

Би энэ хавиархыг сайн мэдэхгүй болохоор танилцахаар шийдэж зөвшөөрөн толгой дохиход тэр инээмсэглээд гарахыг дохьлоо.

"Заза гарцгаая" гээд Намжүүн хэлэхэд бид хоёр толгой дохиод тэндээс гаран ойрхон дэлгүүрлүү алхлаа.

Гадаа ямар байгааг нь надад мэдрэгдэхгүй ч өвлийн улирал болж байгаа бололтой.

"Живү чи даарахгүй байна уу?" Гэж Намжүүн асуухад "Миний бие юу ч мэдэрдэггүй юмаа" гэхэд Тэхён "Чи өвлийн улиралаар цагаан даашинзтай яваад орчихвол чи нээрээ л хүмүүст сүнс шиг харагдах юм байна. Алив" гээд гадуурх күртикээ тайлан надад нөмрүүллээ.

"Ингэчихвэл чи хүмүүст зүгээр харагдана" гэхэд цаанаас нь Намжүүн "Яг зүгээр харагдана гэж үү? Чиний күртик чинь түүнд маш томдож байна" гэж хэллээ.

Намжүүний зөв. Энд бараг хоёр туранхай хүн багтчихаар том күртик байна.

"Заза яах вэ? Эсвэл хүмүүст харагддаггүй биедээ хувирах юмуу?" Гээд Тэхён асуухад би толгой сэгсрээд "Хүмүүст харагдахыг хүсч байна. Гэхдээ чи даарахгүй юу?" Гэхэд Тэхён толгой сэгсрээд "Зүгээрээ миний цамц зузаан шүү!!" Гэхэд би инээмсэглэн толгой дохилоо.

Бид дэлгүүр ороод ундаа, амттан, чихэрүүд аваад гарах гээд кассан дээр нь хүнсээ бичүүлэн зогсоно.

Бид дэлгүүрээс гараад дормруу буцан алхаж явлаа.

"Живү чи чамд дэбүтээ хийгээд мөнгөө олохоор хувцас авж өгнөө" гээд Тэхён хэлэхэд би гараа урдаа сэгсрээд "Заавал хэрэгтэй гэж үү? Би сүнс юм чинь хэрэггүй байх" гэхэд тэр "Би заавал амлалтандаа хүрнээ" гэх нь тэр.

Зөрүүд хүн юмаа

"Живү хувираарай" гээд Намжүүн сандарсан хоолойгоор хэлэхэд би шууд харагддаггүй биедээ хувирлаа.

Гэтэл тэр хоёрын урд нэг бүдүүн намхан хүн ирж зогсоход тэр хоёр бөхийн ёслоод "Бан захирлаа сайн байна уу?" Гээд тэр хоёр зэрэг хэлэхэд тэр "Намжүүнрүү харан Тэхёнруу заагаад "Энэ хүү чинь хэн билээ" гэх нь тэр.

Юу вэ? Энэ хүн чинь Бигхитийн захирал юм байж бэлтгэгдэгчээ танихгүй байна шд.

"Юу? Захирлаа би бэлтгэгдэгч шдээ" гээд Тэхён хошуугаа унжуулан хэлэхэд Бан захирал инээгээд "Уучлаарай та нарыг тогтоогоогүй байсан байна. Баяртай" гэж хэлээд тэднийг зөрөн явлаа.

Бид нар дормлуу ороход тэд бүгд биднийг хүлээж байсан аятай бүгд хаалгаруу зүглэх бол Жонгүг тор ухаж ухаснаа бананатай сүү гаргаж аваад цаашаа яваад өгөв.

"Ямар их удаваа?" Гээд Юнги үглэхэд "Тийм ч их удсан гэж бодсонгүй" гэж хэлээд бид 3 орцгоолоо.

"Живү чи энд байна уу?" Гээд Жимин намайг ойр хавиараа хайх мэт нүдээ явуулахад би харагддаг биедээ хувираад "Энд байнаа" гэж хэллээ.

Би цаг харахаар утсаа гаргатал 18 цаг болж байсан бөгөөд би гайхаж орхилоо.

Өнөөдөр 2013 оны 6 сарын 7н юм байна.

Дэбүт!!!!

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now