|09| Буруу эргэлтийн хүний махан идэштэн

2.1K 248 21
                                    

Үдийн нар толгойн дээрээс эгц тусах ба дэгжин хослол өмссөн залуугийн хамт задгай дээвэртэй машинд суугаад Калифорний замаар хурдлана. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй өмссөн даашинзандаа түүртсээр хурцаар ээх наранд ярвайн суухад тэр өөдөөс сарвайв.

"Май нарны шил зүүвэл ярвайх шаардлагагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Май нарны шил зүүвэл ярвайх шаардлагагүй. Ярвайхаараа яг л буллдог шиг харагддаг юм байна" тэр өөрөө ч бас нарны шил зүүсэн байх бөгөөд миний царайг харан шоолсоор ийн хэлэв.

Би ч дуртай дургүй өнөөх нүдний шилийг аваад зүүхэд саяхан л түүртэж байсан шалтгаан нар байсан гэдгийг ухаарах шиг болов. Нар нүүрэн дээр тусаад байсан болохоор л бүх зүйлийг үзэн ядаад байсан байх нь.

Бид явсаар хотоос гарах замруу ойртож байгааг хараад гайхан түүнрүү харвал "Баячууд байгалийг илүүд үздэг болохоор фермерт болох үдэшлэг байгаа юм. Нар жаргах дөхөөд хоёулаа очих байх. Тэгээд шөнөдөө буцаад буудалдаа ирэх болохоор одоо унтвал унтаж болно"

Би түүнрүү үнэхээр үнэн хэлээд байна уу гэх шиг хараад баруун гарныхаа долоовор хурууг нар луу заагаад "Ийм хурц нартайд намайг унтаж чадна гэж бодоо юу? Тэгээд ч шууд очих үдэшлэг биш байсан бол энэ даашинзыг чинь дөхөж очоод өмсчих байсан юм байна штээ. Гүйлгийн ухаан гэж алгаа" гэсээр нүдээ эргэлдүүлэх бол тэр надруу муухай хараад "Тэр хавьд чи бид хоёрт хувцас солихоор газар байхгүй. Миний хажууд хувцсаа солих байсан юм уу?" гэж шүдээ зуун хэлэхэд надад хэлэх үг олдохгүй байсан болохоор зүгээр нүдээ эргэлдүүлээд хажуу тийшээ харлаа.

Салхи сөрөөд давхина гэдэг миний хувьд хийж үзэхийг хүсдэг зүйл байсан болохоор гараараа салхийг зүсэх мэт мэдрэхдээ инээмсэглэхгүй байж чадсангүй.

_____________

Jongin POV

Түүнтэй хамт байхад уйдах гэдэг зүйлийг мартдаг гэж хэлэхэд болно. Солонгост байхдаа ажлын өрөөнд тус тусдаа суудаг байсан болохоор хөгжилтэй занг нь тийм ч их хараад байдаггүй байсан хэдий ч Калифорнд ирээд цаг мөч тутамд нүүрнээс минь инээмсэглэл салаагүй гэж хэлж болно.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now