|22| Минийх гээд дуудчих уу?

2K 265 27
                                    

Жунин шилэн хаалганы цаана бичиг цаастай зууралдан бага зэрэг бухимдангуй суух Инбинь рүү хараад хөмсөг зангидсаар сууна. Өдий хүртэл амьдрахдаа хоёр гэрээний аль нь илүү ашиг олох тухай хараад шууд мэддэг байсан залуу бүлтгэр нүдтэй ихэр биш гээд хэлчихвий гэсэн шиг адилхан хүмүүсийг буруугаар ойлгож явснаа ойлгосонгүй.

Тэгээд гэнэт тэнэг хүн шиг инээд алдах аж. "Ямар азаар нөхөр нь биш дүү нь байваа... Пак нарийн бичиг ээ!" тэр инээд алдсаар Инбинийг дуудахад шилэн хаалганы цаана суух Инбинь бондгос хийтэл цочоод урам нь хугарсан аятай гутлаа чирсээр өрөөнд орж ирлээ.

Жунин түүний ийм байдалтай байгаа шалтгааныг мэдэж байгаа болохоор инээхгүй байхыг хичээн худлаа ууртай царай гаргасаар "Яагаад ийм царай гаргаад байгаа юм. Бие чинь тавгүй байгаа бол эрт тарах юм уу?" гэж аль болох ширүүн харахыг хичээнэ. Инбиний нүүрэнд гэрэл татах шиг болсон ч толгойгоо сэгсрээд "Зүгээрээ захиралаа" гэж хэлээд инээх аядана.

"Тэгвэл яваад зөгийн балтай ус хоёрыг аваад ир" Жунин ийн хэлчхээд лаптопныхоо дэлгэцрүү ширтэнэ. Инбинь ч юм хэлэлгүй гараад явлаа.

Жунин Инбинийг ирэхийг хүлээн хаалгаруугаа харсаар суух бөгөөд Инбиний ирж байгаа нь шилэн хаалганы цаанаас нэвт харагдсан тул худлаа ажил хийж байгаа хүн мэт гартаа ямар ч хамаагүй цаас барих аж. Гэвч цаас нь буруу харсан байв.

Инбинь зөгийн балтай усаа хоёуланг нь ширээн дээр тавиад эргээд гарах гэхэд Жунины нүд орой дээр нь гарах шахав. "ХӨӨЕ" түүнийг бараг орилж хэлсэнд Инбинь дахиад цочиж орхив. Тэгээд гэм хийсэн аятай шал ширтсээр Жунины зүг харахад Жунин санаа алдаад "Нэгийг нь чи уу. Хоёулаа шартаж байж би ганцаараа дээрдэх чинь шал утгагүй шүү дээ." гэж хэлээд ажлын ширээнийхээ хойноос босоод өрөөний голд байх буйдан дээр очиж суугаад Инбинийг ч бас суу гэж дохив.

Тэр хоёр өөд өөдөөсөө хараад их л эвгүй уур амьсгалтай сууна. Ийм байдлыг эвдэх гэж хэн хэн нь хичээж байгаа бололтой яг зэрэг ам нээв.

"Өчигдөр"

"Өчигдөр"

Тэд дахиад л эвгүй байдалд орчихов. Инбинь хоолойгоо засаад "Та хэл хэл" гээд хүндлэх мэт гараараа түүнрүү заана, тэгэхдээ бөхийхөө ч мартсангүй. "Өчигдөр би согтуудаа таныг.. бишээ чамайг эвгүй байдалд оруулаагүй байгаа. Би балай согтдог юм л даа, хамгийн тэнэг нь согтуудаа хийсэн үйлдлээ ор тас мартчихдаг юм" өчигдөр Инбинийг эгчээ, та гэж дуудаж байсан болохоор өнөөдөр ч бас тэгээд дуудсандаа Жунин өөрийгөө хараах аж. Тэгээд түүнийг санаа амар байгаасай гэж хүссэндээ худлаа хэлсээр байв.

"Аан зүгээр дээ. Та ямар ч буруу зүйл хэлж ярьж, хийгээгүй. Өчигдрийг ер нь хоёулаа мартчих юм уу?" Инбинь зальтайгаар ийн хэлэхэд Жунины урууланд бяцхан инээмсэглэл тодроно. Тэгээд Инбиньрүү гэмгүй мэт хараад "Тэгье" гэж хэлээд чигчий хуруугаа гаргаад "Өчигдрийн болсон зүйлийг санасан ч ярихгүй гэж хоёулаа нэгэндээ амлъя" хэмээв. Инбиний сэтгэл амарсан бололтой гүнзгий амьсгаа аваад Жунины хурууг ороон амлалт өглөө.

Тэд зөгийн балтай усаа ууж дуусаад тус тусын ажлаа хийхээр өндийн Жунин ажлын ширээндээ сууж, Инбинь тайвнаар инээмсэглэсээр өрөөнөөс гарлаа.

Инбинь ажлаа хийж байтал гэнэт ширээг нь хэн нэгэн тогшив. Тэр дээш өндийн харвал Калифорнд таарсан анхны Солонгос хүн нь байж таарлаа. "Сайн байна уу?" хэмээн бөхийн мэндлэхэд Бэкхён нүдээ зураас болгон инээмсэглээд "Өө Калифорнд таарсан сахиусан тэнгэр. Би нэрийг чинь мартчихжээ. Минийх гээд дуудчих уу?" түүний хэлсэн үгэнд Инбинь ичиж орхив.

Гэнэт хэн нэгний хоолой засах сонсогдоход Жунин аль хэдийн Бэкхёны ард ирээд зогсчихсон байх аж. Бэкхён яг л дүрсгүй бяцхан жаал шиг санагдана. Тэрээр Жуниныг шууд үгийн зөрүүгүй очиж тэврээд "Brotha! Солонгосын агаар биш Калифорны агаар чамд илүү зохидог гэдгийг хэлэхгүй болохгүй нь ээ. Өнөөх халуухан бор залуу Солонгост ямар гээчийн даруухан болчихсон байгааг хараач ээ!" хэмээн чангаар үглэв. Жунин түүний наалдамхай байдалд эгдүүцэн зөөлхөн гэгч нь өөрөөсөө холдуулаад "Өрөөнд минь орцгооё" гэж хэлээд тэд хамт өрөө рүү орцгоолоо.

"Би лав ийм нарийн бичигтэй байсан бол яг хажуудаа ширээг нь тавиад хажуудаа ажлуулах байсан юм" Бэкхён уруулаа хазан ямар нэг юм төсөөлж байгаа бололтой их л сэтгэл хөдлөлтэй хэлэх бол Жунины нүдээ эргэлдүүлээд "Ахаа тэр сахиусан тэнгэр гээд байгаа чинь манай нарийн бичиг биш миний найз бүсгүй" гэж хэлэхэд Бэкхён яг л байж боломгүй зүйл сонссон мэт уулга алдаад "Үерхдэг юм уу?" гэж асуув.

Жунин дагзаа маажсаар "Надтай үерхдэг гэдгээ мэдэхгүй байгаа" гэж хэлэхэд Бэкхён өрөөгөөр нэг тачигнатал инээгээд "Тэгвэл яг ч боломжгүй биш юм байна. Хэн ёндоотой нь авъя болж байна уу?" гэж хэлээд буйдан дээр суухад Жунин "Ээ ахаа" хэмээн уйлан дуугарна.

 Хэн ёндоотой нь авъя болж байна уу?" гэж хэлээд буйдан дээр суухад Жунин "Ээ ахаа" хэмээн уйлан дуугарна

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

________
A/N: Та нарыгаа хүлээж байгаа гээд аль болох хурдалсан шүү. Гоё сэтгэгдэл авъя гэвэл болох уу?😅

Пак нарийн бичигOù les histoires vivent. Découvrez maintenant