|33| Ярилцах ёстой байсан юм

1.6K 253 66
                                    

Жунин ажлынхаа өрөөнд Бэкхёнтой хамт орж ирсэн бөгөөд хаалганы цаана ам нь задрах нь уу гэлтэй инээмсэглэн суух Инбинь рүү нүд салгалгүй харах аж. Тэр яг яагаад Инбинийг ингээд байгааг нь ойлгож чадахгүй бухимдсаар байлаа.

Тэгээд ямартай ч Бэкхёнтой ярилцах ёстой ажлынхаа тухай ярихаар өрөөний голд байх буйдан дээр Бэкхёны өөдөөс харан суухад Бэкхён хаалганы цаана суух Инбинь рүү харан ёжтой инээмсэглэл тодруулан сууж байх нь тэр. Жунин бага зэрэг бухимдаж орхив. Тэгээд хоолойгоо засан Бэкхёны анхаарлыг татах гэсэн ч амжилт эс олов. Тэр яг одоо үнэхээр уурлаж эхлэж байх шиг байна.

Тэгээд хөмсгөө гүн зангидан Бэкхёныг ширтээд хүйтэн хоолойгоор "Та ажил ярих гэж ирсэн юм уу аль эсвэл түүнийг ширтэх гэж ирсэн юм уу?" хэмээх бага зэрэг доромжилсон өнгө аястай асуулт асуув. Бэкхён үүнийг нь хөнгөн хүлээж авах бөгөөд өөдөөс нь харж инээмсэглээд "Нүд өөрийн эрхгүй тэр зүг рүү хараад байна. Үнэхээр халуухан юмаа." гэчхээд уруулаа долоон нүдээ аниад ямар нэг зүйл төсөөлж байгаа мэт жүжиглэнэ. Үүнд нь Жунин бачууртлаа уурлаж орхив.

Тэгээд гартаа барьсан танилцуулах материалаа ширээ рүү хүчтэй гэгч нь шидээд "Ажлаа хийе эсвэл хойшлуулъя" гэж заналтай хоолойгоор хэлэв. Бэкхён түүний байгаа байдлаас сүрдэж бас чанга хоолойноос нь цочсон ч төд удалгүй дахиад л инээмсэглээд "Хойшлуулцгаая. Нарийн бичиг чинь нүдэнд харагдахаа болих үед л эрүүлээр сэтгэх байх" гэж хэлчхээд шууд гараад явчхав.

"Новш чинь!" Жунин түүний чихэнд сонсогдохоор хэлчхээд хойшоо буйдангаа налах бол Бэкхён өрөөнөөс гараад Инбиний ширээний урд очоод зогсчхов. Жунин саяхан хойшоо налан хэвтсэн бол түүний энэхүү үйлдлийг хараад ухасхийн босч суугаад "Бас яах гээд байгаа юм бэ?" гэж уцаартай хэлээд явах хүртэл нь ширтсээр суулаа.

Аз болж Бэкхён явсан хэдий ч Инбинь нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад улаа бутарсан хацраа гараараа даран хачин үйлдэл хийнэ. Тэгээд Жунинтай харц тулгарахдаа өнөөх инээмсэглэлээ ор мөргүй алга болгоод ширээ рүүгээ харан ажлаа хийж эхлэв.

Юмс яагаад ингэж хэцүү болоод байгааг Жунин хэчнээн бодсон ч олж чадсангүй. Үерхэл нь дөнгөж эхлэж байгаа атлаа түүнийг аль хэдийн зовоодог болчхож. Тэр зүгээр санаа алдав. Эмэгтэйчүүдийг ойлгох хэзээнээс л хэцүү зүйл байснаас хойш.

_______

_______

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Пак нарийн бичигWhere stories live. Discover now