|39| Авга ах аль хэдийн болчихсон байж

1.4K 221 38
                                    

"Ямар ч хариуцлагагүй! Энэ тайланг чинь маргааш гэхэд захиралд бүгдийг нь жин тан болгоод өгөх ёстой байсан юм... Одоо яая гэхэв, тасдсан хэсгээ эвлүүлээд яаж ийж байгаад шив!" Жүнмён ууртай байгаа бололтой хөмсгөө зангидан Дамиг толгой түрүүгүй загнаж байх аж. Харин хэргийн гол эзэн болох Сэүн Дамиг өмөөрөх гээд ч чадахгүй үгээ залгин бүлтэгнэн сууна.

"Чи юун дээр ч алдаа гаргадаггүй байсан ойрын үед яачихсан юм?" Жүнмёны хоолой бага зэрэг санаа зовсон аястай дуулдаж эхлэх бол Дами цийлэгнэсэн нулимсаа арай хийн залгин Сэүн рүү үхлийн харц илгээх аж.

Өнөөдөр Дами Каныг сургуулиас нь авна гэж амласан хэдий ч ажлаасаа болоод дахиад л дүүгээрээ авхуулахаас өөр сонголтгүй үлдсэн болохоор гар утсаа шүүрч аваад дүүийнхээ дугаарыг хийлээ.

Ажил тарах цаг болчихсон болохоор Жунин Инбинь хоёр ч хэлтсийн өрөөнд ороод ирэв. Тэгээд нэг л эвүй уур амьсгалыг гайхсаар зогсоно. Тэдний урдуур Сэүн ихэд шийдэмгий алхах ба Дамигийн утсыг шүүрч аваад "Өнөөдөр Каныг сургуулиас нь аваад зугаалаад байж байя. Чи ажлаа хийж дуусгаад манайд хүү та хоёр хоночих" хэмээв.

Жүнмён хөмсгөө зангидан эргэж харах бөгөөд юу ч ойлгохгүй байгаа нь инээдтэй хэрнээ тэнэг царайнаас нь илт. Жунин ч бас түүнтэй адил байр суурьтай байсан юм.

"Юугаа харсан юм?" Сэүн Жүнмён руу харан хэдэрлэх бол Жунин амандаа Сэүний нэрийг зөөлхөн хэлнэ.

"ТЭГЭХЭЭР У СЭҮН, ЧҮЭ ДАМИ ХОЁР БОЛЗОЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?" Жунин итгэж ядсан хоолойгоор орилох шахам хэлэхэд Сэүн ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулаад "Болохгүй байсан юм уу?" гэв.

"ТЭГЭЭД БОЛООГҮЙ У СЭҮН ХОЙД ААВ БОЛОХ ЮМ УУ?" Жүнмён ч бас сая л ойлгосон бололтой тэсэлгүй хашгирч орхив. "Тиймээ. Тэгээд юу гэж?" Сэүн тэднийг эсэргүүцэж Дамигийн дөнгөж зөөлөрч байгаа сэтгэл рүү ус цацахвий гэж үхтлээ айна. Жунин, Жүнмён хоёр ч хариу хэлэлгүй Дами руу цоо ширтэнэ.

"Хараал ид! У Сэүн, чи яагаад үргэлж ийм догь амьтан байдаг юм бэ? Инбинь би ч бас хойд аав болмоор байна." Жунин бага зэрэг хошуугаа унжуулан хэлсэн ч найзаараа бахархаж байгаа нь харцнаас нь харагдана. Тэр Инбинээр тоглохоо ч мартаагүй юм. Хөгжилтэй хүүхэд!

"Энэ шийдвэр лав түүний амьдралын хамгийн хариуцлагатай үйлдэл байсан гэж би бодож байна. Хайртай хүнийхээ хүүхдийг ч бас хайрлаж байна гэхээр би түүнээр үнэхээр бахархаж байна. Бас тэнэг дүүг минь ийм ухаантай залуу болгож өөрчилж байгаа Дами би чамд үнэхээр баярлаж байна" Жүнмён үнэхээр төвлөрчихсөн ярих бөгөөд болоод байгаа зүйлд үнэхээр баярлаж байгаа нь мэдэгдэж байсан юм.

"Дараа хэдүүлээ тухтай сууя. Инбинь бид хоёр явлаа" Жунин Инбиний гараас хөтлөн цахилгаан шат руу зүглэх бол араас нь "Хүүхэд хүсье" гэх Сэүний хоолой чангаар сонсогдсон юм. Харин хариуд нь Жунин дунд хуруугаа гаргаснаар үлдсэн хэд түүнийг шоолон инээлдсээр хоцров.

___________

Өрөөнд үлдсэн гурав Жуниныг шоолж байгаад Сэүн Каны сургууль руу явахаар хүрмээ авах үед Жүнмён хоолой засаад "Дами та хоёр хамтдаа яв даа. Ах нь угаасаа гэртээ ганцаараа хийх юмгүйгээс хойш. Та хоёр харин цагийг сайхан өнгөрүүлээрэй. Ирээдүйд би болзохоор бол харин надад туслаарай" гэж хэлээд тэнэг хэрнээ хөөрхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулна.

Тэр яагаад үргэлж ийм сайн хүн байдаг юм бэ? Архины ах, сайн ах, хэтэрхий тусч ах, хамгийн сайхан сэтгэлтэй хүн. Тэр сайхан бүхнийг хүртээсэй...

"Үнэхээр үү ахаа?" Дами баярласан бололтой инээд алдсаар Жүнмён Сэүн хоёр луу ээлжлэн харна. Жүнмён нүдээ анин толгой дохих бол Сэүн Дами хоёр баярласандаа хормын дотор яваад өгөв. Дүү нар нь эхнээсээ аз жаргалаа олж байгааг харсан Жүнмён энэ мөчид тэднээс ч дутахгүй баяртай байсан юм.

"Авга ах аль хэдийн болчихсон байжээ." тэр санаа алдсаар хэрчих машинд юу ч үгүй хэрчигдсэн цааснуудаас гараар бичсэн хурлын тэмдэглэл олохоор самарч эхлэв.

__________

a/n: hi манайхаан♥️ ойрд бичээгүй жаахан төсөөрчихжээ😭 Чадвал маргааш чадахгүй бол нөгөөдөр дахиад уулзая♥️ Тэр болтол зөндөө сэтгэгдэл бичээд өгөөрэй🙏🏻 тэр сэтгэгдэл маань дараагийн хэсгийг гоё болгоход туслах чухал зэвсэг болж өгөг😍

Чанёолд бүхэл бүтэн нэг партыг зориулах болохоор хүлээж байгаарай❣️ Жүнмён ч бас сайхан зүйл хүртэх болноо🥺

Пак нарийн бичигWhere stories live. Discover now