|03| Ким Жунин муу нусгай

2K 258 9
                                    

📄

Ажилдаа яваад аль хэдийн долоон хоногийг ардаа үджээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ажилдаа яваад аль хэдийн долоон хоногийг ардаа үджээ. Энэ хугацаанд юу хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон болохоор ажил гэж толгойтой үснээс их овоороод байгаагийн хажуугаар захиралын муухай аашийг тэссээр өдөр өнгөрөх тусам уураа барих хэцүү болж байлаа.

"Пак нарийн бичгээ" утсанд түүний хоолой сонсогдох үед залхуутай нь аргагүй суудлаасаа өндийн түүний өрөөрүү орлоо.

"Би чамд жасмин цай авч ир гэж байхад яагаад ногоон цай аваад ирсэн юм? Би ажлыг чинь чамд эхнээс нь бага ангийн хүүхэд шиг хажууд чинь суугаад зааж өгөх ёстой юу?" гэж муухай хараад хэлэх үед цээжинд минь оволзох уураа гараа хүчтэй атган тэсч байлаа.

"Ойлголоо" ийн хэлээд өрөөнөөс гарж өнөөх жасмин цайг нь бэлтгэх гэхэд тэр хойноос "Энийгээ аваад гараач" гэх хоолой нь дуулдав. Түүний зүг муухай харчхаад хандалсан ногоон цайгаа аваад гарлаа.

"Муухай харна гэнээ" гэх түүний хоолой сонсогдох үед цааш харсан чигтээ нүдээ эргэлдүүлж бас хэлээ гаргаад амжив. Тэр харахгүйгээс хойш яадаг юм.

Цайны өрөөрүү амандаа түүнийг хараасаар ортол Сэүн кофе найруулаад зогсож байлаа. Түрүүхэн уурлаж байсан хэрнээ Сэүнийг хараад нүүрэнд минь тод инээмсэглэл тодрох нь хачин.

"Кофе ууж байгаа юм уу?" түүний зүг инээмсэглэн алхах үед тэр ч бас дулаахан инээмсэглэл тодруулах аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Кофе ууж байгаа юм уу?" түүний зүг инээмсэглэн алхах үед тэр ч бас дулаахан инээмсэглэл тодруулах аж. "Чи юу хийж байгаа юм" тэр миний хийх үйлдэл бүрийг харц салгалгүй ажиглангаа ийн асуулаа. Би харин үл ялиг ярвайгаад "Ааш муутын цай" гэж хэлээд гартаа барьсан аягаа өргөх үед тэр намайг шоолох мэт инээлээ.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now