|49| Охин дүүтэй болъё

1.2K 163 11
                                    

Өнөөдөр ажил тараад Жунины гэрт очиж оройн хоол идэхээр болсон юм. Инбинь энэ удаа Жунины аав ээжтэй нь уулзаад зогсохгүй эгч нартай нь уулзана гэдгээ мэдсэн тул ихээхэн сандарч байлаа.

Инбинийг олон зүйлийн тухай бодолд дарагдан сууж байтал хэн нэгэн ширээн дээр нь кофе тавин анхаарлыг нь сарниулав. Энэ хүн Жунин байсан бөгөөд гадагшаа гарсан шинжгүй байх аж.

"Чи энэ кофег өөрөө хийсэн юм уу?" Инбиний асуултанд Жунин хээв нэг толгой дохин хариулна. "Юу вэ? Миний ажил байхад яагаад өөртөө ажил удаад байгаа юм" Инбинь бага зэрэг санаа зовсон эсвэл уцаарласан аясаар ийн хэлэхэд Жунин бүлтэлзэн "Миний ажил дуусчихсан. Тэгээд л хийх ажилгүй байж чамд төвөг болоод яахав гэж бодсон юм"

"Тэгвэл дараа дахиж битгий тэгээрэй. Би хэтэрхий даварчихсан юм шиг санагдаад байна. Ихэнх ажлаа чи өөрөө зохицуулчихдаг. Миний ажлыг хөнгөвчилж өгдөг чинь багадаад одоо бүр уух зүйлээ хүртэл өөрөө бэлдээд байвал надад хэцүү байх болно. Бас хүмүүс харчихвал юу гэж бодох юм тийм биз?" Инбинь их л чухал зүйл ярьж байгаа бололтой нухацтай нь аргагүй гараа хөдөлгөн ярих ба хөмсөг нь хүртэл нумарчихсан сүртэй царайлна. Гэхдээ энэ нь Жунинд үнэхээр өхөөрдөм харагдаж байв.

"Тэгвэл нэг болзолтой." Жунин мишээсээр ингэж хэлэхэд Инбинь нүдээ томруулан өөдөөс нь харна. "Миний өрөөнд өдөрт гурав болон түүнээс дээш удаа орж ирнэ. Чи миний өрөөнд ерөөсөө орж ирэхгүй байна. Орж ирсэн ч хэрэгтэй гэсэн зүйлээ сонсчихоод шууд л гараад явчихдаг." Жунин бага зэрэг хошуугаа унжуулан гомдоллож гарах бөгөөд саяхан уурлаж байсан Инбиний инээд нь хүрнэ. Анх энэ ажилд орж ирэхэд энэ залуу яг л мөсөн уул шиг санагдаж байсан бол одоо нэг л тийм гүнж шиг мэдрэмж төрүүлэх аж.

"Ойлголоо. Амлъя"

________________

Орой болж тэд Жунины аав ээжийн гэр лүү зоог барихаар явлаа. Замдаа тэд ойр зуурын зүйлс ярьсаар нэг мэдэхэд л хотоос гараад ой моддын дундуур ороод ирчихсэн байлаа. Инбиний хувьд анх удаа гэрт нь ирж байгаа болохоор явж байгаа замаа гайхахаас өөр зүйл хийсэнгүй. Ойн дундуур зассан замаар явсаар л.

Төд удалгүй дээшээ өгсүүр зам гарч ирсэн бөгөөд гэрийнх нь бараа одоо л нэг харагдах шиг болов. Хамгийн түрүүнд сүртэй том хашаа харагдсан бөгөөд хашааны гадаа ирэхэд хаалга онгойн дотогш оров. Хашаан доторх тэр чигтээ ногоон байгууламжаар бүрдсэн байх бөгөөд харшийн урд усан оргилуур байрлах аж. Харш том бас үзэсгэлэнтэй. Инбинь харшийг хараад л сүрдэж орхисон бөгөөд Жунин руу итгэж ядсан харцаар харна.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now