|27| Дүүгийн ааш

1.6K 217 14
                                    

Ширээний хойно сууж буй бүх хүмүүс дуугаа хураан Жунины зүг харна. Инбинь үнэхээр сандарч байлаа. Дөнгөж үерхсэн өдрөө ээждээ баригдана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй болохоор гэнэтийн болсон явдалд ихэд эмзэглэнгүй хандах аж.

Инбиний ээж Жунины зүг сугалаанд хожсон аятай баяртай нь аргагүй харах бол гэнэт гэрт нь ороод ирсэн залуу руу Инбиний аав хүйтэн харцаар харна.

"Сайн байна уу ааваа, ээжээ?" Жунин сандарсандаа дахиад хүргэн шиг аашилсандаа өөрийгөө хараан амандаа чимээгүйхэн хараал урсгана. Пак хадагтай инээд алдаад "Үнэхээр царайлаг юмаа" гэж хэлэн хоёр гарынхаа алгийг хооронд нь хавсраад бахархсан харцаар харна. Үүнийг нь харсан Инбиний аав хоолой засаад "Би чиний аав биш" гэж хэлээд эхнэр лүүгээ муухай хараад элгээ тэврээд суучхав.

Инбинь аавыгаа ийм зан гаргана гэж бодоогүй болохоор сандарсандаа чанга дуугаар "Ээжээ хоол чинь болоогүй юм уу?" хэмээн хашгирах шахам асуулаа. Тэгээд хажууд нь сууж байсан Жунины гарнаас атгаад уучлалт гуйсан харцаар харна. Хариуд нь Жунин зүгээр л инээмсэглээд өнгөрөв.

Төд удалгүй хоол болж Чанёол ч өрөөнөөсөө гарч ирэн ширээнд суулаа. Тэгээд Жунины зүг ёжтой харцаар харж инээмсэглээд "Өөрийгөө танилцуулаач" хэмээн захирсан өнгө аясаар ярина. Инбинь ширээн доогуур түүний хөлийг өшиглөх гэсэн ч Чанёол ингэнэ гэж мэдсэн мэт хөлөө хурдан гэгч нь бултуулж амжив.

"Намайг Ким Жунин гэдэг. Хорин долоон настай. Инбиньтэй хамт ажилладаг" тэр Инбиний аавд таалагдахыг үнэхээр их хүсч байгаа бололтой элгээ тэврэн суух эрхэм рүү хараад ихэд хүндэтгэлтэй хоолойгоор ийнхүү хэлэв. Инбинь аав руугаа харж инээмсэглээд гуйх мэт харна.

"Хэзээ нэг гэрт орох гэж байна даа?" Пак хадагтайн хэлсэн үгэнд Инбинь бараг амандаа байсан хоолоо хахаад гаргачихсангүй. Чанёол ээж рүүгээ үнэхээр үү гэх шиг харна. Тэр хэдий эгчээрээ тоглоом хийж дээрэлхэдэг хэдий ч хэнээс ч илүү эгчдээ хайртай. Аль болох хамт байхыг хүсдэг билээ. Хэдий энэ хоёр нэг нэгнийгээ танихын тулд хамт амьдрах ч гэлээ ийм хурдан байгаасай гэж Чанёол хүссэнгүй. Хамгийн их хүндэлж хайрладаг хүнийг нь авах залуу зовж зүдэрч эгчийнх нь үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсдэг билээ.

Оройн хоолны цагаар Жуниныг шоглох олон арга бодож олсон ч ээжийнхээ хэлсэн үгсийг сонсоод Чанёол гуниглаж орхив. Цаг орой болж оройн хоол ч өндөрлөсөн тул Жунин гэрлүүгээ явж Инбинь гаргаж өгөхөөр гэрээсээ гарлаа.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now