|01| Шинэ эхлэл

5.6K 341 27
                                    


📜

Ялаа ниссэн ч сонсогдохоор чимээгүй өрөөнд нэгэн залуу орж ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ялаа ниссэн ч сонсогдохоор чимээгүй өрөөнд нэгэн залуу орж ирлээ. Өрөөнд зөвхөн түүний алхах дуу л сонсогдох агаад түүнийг гаднаас нь шинжвэл саяхан арчсан бололтой нүүрээ тольдом гялалзсан гутал, индүүдлэг сайтай брюкан өмд, шинэхэн мэт цагаан цамц, өмдтэйгөө зохьцсон костюм болон хоолойндоо тултал зангидсан зангиатай байх бөгөөд хаанаас нь ч харсан дэгжин эр гэдгийг нь мэднэ.

Хойш самнасан үс, өтгөн хар хөмсөг, хурц эрүү, зузаан уруул бас өрөөний нөгөө үзүүрт байсан ч үнэртэх сайхан хэдий ч хурц үнэртэн. Энэ бүхэн түүнийг сайхан залуу гэдгийг илтгэх хэдий нүднийх нь харцыг харвал энэ бүхнийг бодож ч чадахгүй байх.

Харц тулгарах төдийд хамаг бие арзайх энэ харц түүний нэрийн хуудас гэлтэй. Солонгос улсдаа дээгүүр орох Kai компаний гүйцэтгэх захирал Ким Жунин.

Өв уламжлагдаж буй энэхүү компанийг энэ олон жилийн турш залж явсан түүний аав гавъяаны амралтаа авснаас хойш түүний ганц хүү болох Ким Жунин компаниа удирдаж сүүлийн хоёр жил түүхэндээ баймгүй тийм их хувьцааны өсөлт болон ашиг олсноороо бизнесс эрхлэгчдийн сайшаалыг хүртээд байгаа юм.

Өнгөрсөн хоёр жилд аавынх нь хуучин туслах Мин ах түүний нарийн бичгийн ажлыг гүйцэтгэдэг байсан ба одоо аль хэдийн тэтгэвэртээ гарах болсон аж. Тиймээс ч ажилдаа сайн, боловсрол сайтай нарийн бичиг хайхаас өөр аргагүй болов.

"Та ядаж орныхоо хүнийг олж өгчихөөд ажлаасаа гарна биздээ Мин ахаа?" тэр нүдний шилээ хамарныхаа үзүүр дээр аваачаад түүнийхээ дээгүүр хараад үс нь буурал болсон ч ануухан харагдах эрхэмд ийн хэллээ.

"Тэгэлгүй яахав. Би аль хэдийн зар тавьсан. Олон чадварлаг залуучууд анкет явуулсан. Тэр дундаас маш сайн гэсэн хүмүүсийг сонгочихсон. Маргааш ажлын ярилцлага явуулах болно. Та хамт ажиллах хүнээ өөрөө сонгох нь дээр гэж бодож байна. Үдээс өмнө 10 цагаас эхлээд ярилцлага эхэлнэ." өнөөх эрхэм автомат хариулагч шиг ийн хариулсанд Жунин хөнгөн инээмсэглээд "Тань шиг ажилдаа сайн хүн олно гэдэг ч хэцүү санагдаж байна шүү" гэж хэлээд хөмсгөө үл ялиг зангидав.

Пак нарийн бичигWhere stories live. Discover now